
Их 20-ийн Ханжөүгийн дээд уулзалтад хүрэлцэн ирсэн Бразилийн ерөнхийлөгч Мичел Темер энэ сарын 3-ны өдөр хэлэхдээ:
- Хятад улс урт хугацааны туршид эдийн засгийн өсөлтийг дээд төвшинд байлгаж, дэлхийн орнуудад ашигтай туршлага боллоо. Энэ хурлаар Хятадын жишиг үүргийг олон оронд дамжуулна. Сэргэлтийн үедээ байгаа Бразил улс Хятадын туршлагаас сурах шаардлагатай гэж хэлэв.
Мичел Темер Бразилийн ерөнхийлөгчийн албыг хашсан цагаас хойш анх удаа олон улсын хуралд оролцож байгаа нь энэ юм. Тэрээр, Их 20-ийн бүлэг нь дэлхийн гол эдийн засгийн хамтын ажиллагааны индэр юм гэж хэлсэн байна.
Ханжөүгийн дээд уулзалт нь хөгжиж буй орны хамгийн олон оролцсон хурал бөгөөд инновац, цаг уурын өөрчлөлт зэрэг Бразилийн гол анхаарч буй асуудлаар хэлэлцэнэ. Энэ нь Их 20-ийн бүх гишүүдэд ашигтай төдийгүй Бразил улсад бүр ч чухал юм гэж хэллээ.
Тэрээр Их 20-ийн гишүүд хоорондох хэлхээ холбоо зохицуулалтыг нааштай үнэлж, энэ оны 10-р сард болох БРИКС-ын орны удирдагчдын уулзалтыг чухалчлан дурдав. Их 20, БРИКС-ын орнуудын уулзалт нь улс орны хоорондох харилцааг эрчимжүүлэх төдийгүй орнуудын өөрийн хөгжлийг ахиулна гэж хэлсэн байна.
