Хятадын Сангийн яамны дэд сайд Си Яаобинь, Бра
Хятад-Бразилийн дээд хэмжээний зохицуулалт, хамтын ажиллагааны хорооны харьяа банк, санхүүгийн салбар хорооны 7-р хурал энэ сарын 18-нд Шанхай хотноо боллоо. Олон салбарт нийтлэг ойлголтод хүрч, Хятад, Бразиль хоёр орны банк, санхүүгийн салбарын бодлогын солилцоо, ажил хэрэгч хамтын ажиллагааг дэмжин Хятад, Бразилийн иж бүрэн стратегийн түншийн харилцааг ахиулахад эерэг үүрэг гүйцэтгэсэн байна.
Хятадын Сангийн яамны дэд сайд Си Яаобинь, Бразилийн Сангийн дэд сайд Эстэвао нар хурлыг хамтдаа удирдав.
Хурлын үеэр Хятад, Бразиль хоёр тал өнөөгийн дэлхий дахины тогтворгүй байдалд Хятад, Бразилийн макро эдийн засгийн байдал, бодлого, бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ, Хятад, Бразилийн Их 20-ын бүлэг болон БРИКС-ын орнууд зэрэг олон талт хүрээ хэмжээнд хамтран ажиллах талаар хэлэлцлээ. Мөн шинэ, хуучин олон талт хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагаа, хоёр талын татварын бодлого зохицуулалт, хөрөнгө оруулалтын болон бусад хамтын ажиллагаа зэрэг асуудлаар хэлэлцэн олон салбарт чухал нийтлэг ойлголтод хүрсэн байна.
