Эх сурвалжийн мэдээлснээр Дэлхийн тэргүүний эрдэмтдийн 2-р форум 4 хоног буюу 10-р сарын 29-нөөс 11-р сарын 01-нийг хүртэл үргэлжилж, Шанхайн Линьганы шинэ тойрогт хуралдаж байгаа юм. Тус форумыг Дэлхийн тэргүүний эрдэмтдийн нийгэмлэгээс үүсгэн байгуулж, нобелийн шагналт 44, Волф шагнал хүртсэн 21 эрдэмтэн, Ласкерийн шагнал, Тюринг шагнал, Макартурын шагнал, Талбайн шагнал хүртэгсэд, дэлхийн 100 гаруй шилдэг залуу эрдэмтэн, гадаад дотоодын академичид оролцож, олон салбарт ярилцсан байна. Үүнд стратегийн сэдэвт хиймэл оюун ухаанаар тооцоолох арга, тархи, мэдрэлийн доройтол, шинэ эм бэлдмэл гаргах ба шилжүүлэх анагаах ухаан, биологи, нүүрстөрөгч-устөрөгчийн холбоо ба шинэ хими зүй, шинэ эрчим хүч ба шинэ материал, хар нүх ба огторгуйн шинжлэх ухаан технологи, эдийн засаг ба банк санхүү зэрэг салбар багтсан байна.
Дэлхийн тэргүүний эрдэмтдийн форум эхлэв
2019-10-30 20:35
Шанхай хотноо энэ сарын 29-нд Дэлхийн тэргүүний эрдэмтдийн 2-р форум эхэллээ. Тус форумаар ”Шинжлэх ухаан технологи, хүн төрөлхтний хамтын хувь заяаны төлөө” гэсэн гол сэдвийн хүрээнд шинжлэх ухааны хөгжил ба хүн төрөлхтний хувь заяаны нягт харилцааны тухай чөлөөтэй ярилцаж, шинжлэх ухаан технологийн дээд оргил ба ирээдүйн хязгаарын тухай хэлэлцсэн байна.
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
