Дижитал холбоотой дэлхий, ухаалаг ирээдүй уриан дор болсон 2018 оны Хятадын олон улсын мэдээлэл холбооны үзэсгэлэн Бээжин хотод болж, гадаад дотоодын 400 гаруй бизнесмен шинжлэх ухааны технологийн хамгийн шинэ бүтээлээрээ тус үзэсгэлэнд оролцож байна. 5G, гэрлийн цахилгаан холбоо, квантын мэдээлэл, үүлэн тооцоолол, зүйлсийн холбоо, ухаалаг технологи, ирмэгийн тооцоолол зэрэг нь үзэсгэлэнгийн халуун цэг болж байна. Үзэсгэлэнд оролцож байгаа гадаадын аж ахуйн нэгжийн эзэд: Дэлхийн дахин 5G-г бизнест ашиглах эрин үед орох гэж байгаа өнөө үед Хятадын 5G асар их ирээдүйтэй, мэдээлэл холбооны салбарт Хятадтай хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятадын зах зээлд орох хөтөлбөрөө идэвхтэй хийж байна гэжээ.
Хятадын мэдээлэл холбооны үзэсгэлэн бол энэ салбартаа Азид хамгийн том цар хүрээтэй, хамгийн их нэр нөлөөтэй үзэсгэлэн юм. 9-р сарын 26-нд нээгдсэн 2018 оны Хятадын олон улсын мэдээлэл холбооны үзэсгэлэнд 5G анхаарал татаж байлаа. Үзэсгэлэнд оролцож байгаа төлөөлөгчид, эрдэмтдийн танилцуулснаар, энэ оны 6-р сард 5G бие даан сүлжээ байгуулах стандартыг албан ёсоор баталснаас хойш дэлхийн дахин 5G-г зах зээлд нэвтрүүлэх эцсийн шатандаа оржээ. Хятад улс 5G-ын хөгжлийн дээд хэмжээгээр чухалчилж байна. 5G-г 2019 онд Хятадад бизнесийн зориулалтаар ашиглаж, 2020 онд бизнесийн зориулалтаар албан ёсоор ашиглах боломж бий. 5G нь ирээдүйн дижитал эдийн засгийн чухал дэд бүтэц болно. Түүнийг эм эмнэлэг, засаг захиргаа, зүйлсийн холбоо, цахилгаан холбоо, зам харилцаа зэрэг олон салбарт ашиглах юм.
Ericsson компаний зүүн хойд Азийн бүсийн судалгааны төвийн ерөнхий захирал Пэн Жюньжян нээлтийн ёслолд хэлэхдээ: Хятадын 5G зах зээл бол "амжилтаар дүүрэн орон зай юм". Зөвхөн ноднин жил гэхэд Ericsson компани Хятадаас 1100 орчим зохион бүтээгч элсүүлж, Хятадын зах зээл дэх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн гэжээ. Тэрээр хэлэхдээ: "Манай компани Хятадад зохион бүтээгч 5000 гаруй инженертэй. Бээжин, Шанхай, Наньжин, Гуанжөү, Чэндүд зохион бүтээх газартай. Ялангуяа 5G-гийн хувьд бид Хятадад маш их эрэлхийлэл хийсэн. 2016 онд бид дэлхийн анхны жолоочгүй, нисдэг бичил машин бүтээж одоогийн интернэт сүлжээний нөхцөлд нисгэсэн билээ. Мөн Хятадын хөдөлгөөнт холбооны компани, Жүншань их сургуультай хамтран анхны жолоочгүй машиныгтуршин ажиллуулснаар, дэлхийн интернэтийн 3-р хурлын шинжлэх ухаан технологийн бүтээлийн шагнал хүртсэн. 2017 онд бид маш олон ажил хийсэн. Юуны өмнө AstraZeneca компанитай хамтран эмчилгээг зайнаас хянаж хэмждэг боллоо. Энэ бол хэрэглээний асар их үнэ өртөгтэй нээлт юм. Наньжин хот дахь манай үйлдвэр бол Ericsson компаний хамгийн том үйлдвэрлэлийн бааз юм, Энэхүү үйлдвэрийн дотоодод туршиц маягаар орчин үеийн өөрчлөлт шинэчлэл их хийсэн" гэжээ.
Интел компанийн олон улсын бизнесийн үйл хэрэг хариуцсан хэлтсийн захирал Вернер танилцуулахдаа: Ирээдүйд жолоочгүй, ухаалаг үйлдвэр, ухаалаг хот, AR, VR зэрэг 5G болон Edge тооцооны технологи бизнесийн салбарт шинэ боломж нээнэ.Эдгээр үйлчилгээ өөр өөр ажил төрөлд илүү сайн шинэ үнэ цэн бий болгоно гэжээ.5G технологи+компьютерын Edge тооцооны технологи дэлхийн дэд бүтцийн холболтыг бэхжүүлэхэд шинэ боломж нээх төдийгүй өнөөгийн Интел ба Хятадын мэдээлэл холбооны салбартай хамтын ажиллагааг улам эрчимжүүлнэ гэж тэр үзэж байна. Тэрээр цааш нь хэлэхдээ: Өчигдөр, Интел компани 2022 оны Бээжингийн өвлийн олимпын хороотой хамтран ажиллах төлөвлөгөөгөө мэдэгдсэн юм. Энэ нь бидэнд спортын талаар мэдээлэл солилцох илүү сайхан боломж нээсэн бөгөөд 2022 оны үед өөр өөр мэдрэмж хүлээн авах болно. Бид Хятадын бизнесменүүдтэй хамтран ажиллаж, Хятадын хөдөлгөөнт холбооны компанитай Барселон дахь 2018 оны дэлхийн хөдөлгөөнт холбооны дээд хэмжээний уулзалт, Шанхай дахь 2018 оны дэлхийн хөдөлгөөнт холбооны дээд хэмжээний уулзалтад оролцсон. Үүгээр барахгүй 5G-ын үйл ажиллагаа, судалгаа шинжилгээний ажилд оролцож, хамтдаа 5G-д таатай орчин бүрдүүлэх, 5G-ын олон загварыг хөгжүүлэхийг дэмжин, 5G-ын тухай цагаан номыг ч хамтран нийтэлж, 5G бие даасан сүлжээг цаашид оновчтой болгох, Хятадын хөдөлгөөнт холбооны компанитай цахилгаан холбооны IT дэд бүтцийг нээлттэй болгох тухай төслүүдийг нийтэлсэн юм гэжээ.
