
Өвөр Монголын Олон Улсын эрчим хүчний II их хурал 08-р сарын 11-нд амжилттай өндөрлөлөө.
Энэхүү хурал “Байгаль орчныг эхлээд бодолхийлж, экологийн цэвэр хөгжлөөр удирдлага болгосон эрчим хүчний чансаатай хөгжлийн шинэ замаар замная” хэмээх гол сэдвийн тойронд явагдав. Хоёр өдрийн турш тус хуралд оролцсон Хятад улсын дотоод, гадаадын төлөөлөгчид дэлхийн хэмжээнд ашиглаж байгаа эрчим хүчний аж ахуйн дэвшилтэт техник мэргэжлийг танилцуулав. Мөн эрчим хүчийг цэвэр, зөв, үр ашигтай ашиглаж хөгжүүлэхэд улс орнууд хэрхэн ажиллаж байгаа ба цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар туршлага, санал бодлоо чөлөөтэй солилцсон байна.

Уг хурлаар, 2010 оны Нобелын физикийн шагнал хүртэгч Константин, Хонкон Их сургуулийн
Олон улсын дээд түвшний судалгааны хүрээлэнгийн дарга, Хятад улсын инжнерингийн хүрээлэнгийн академич Чэнь Чинчюань нарын эрдэмтэд эрчим хүчний аж ахуйн хөгжлийн сэдвээр илтгэл тавив.

Тус хуралд оролцсон төлөөлөгчдэд энэхүү удаагийн их хурал нь улсын гадаад, дотоодынхонтой туршилга солилцох тавцан хангаж, үүний улмаас Өвөр Монгол орны эрчим хүчний аж ахуйн хөгжлийн бодлого тогтоох, шинэ техник мэргэжил оруулж авчран ашиглах, өөрсдөө судлан нээх зэрэг тал дээр маш их үр нөлөөтэй, ач холбогдолтой гэдэгт санал нэгдэж байв.
