2008 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Өвөр Монголын кино музейн нээлтийн ёслол Өвөр Монголын зочид буудалд болжээ. Өвөр Монголын кино музей нь Хятад улсын кино музейн дараа орох Хятад улсын анхны муж, ӨЗО-ны зэрэглэлийн кино мэргэжлийн музей болно.

Өвөр Монголын кино музейг Өвөр Монголын кино гаргах хадгалах нийгэмлэгээс зохион байгуулж, Хятад улсын кино музейн дараагийн Хятад улсын хоёр дахь тусгай мэргэжлийн, системчилсэн кино музей бөгөөд, 2100 квадрат метр талбайтай, 1500 гаруй иж бүрэн киноны тоног төхөөрөмж, 2000 гаруй киног хуулбарлах хүчин чадалтай аж. Одоо олдохгүй болсон эрхэм нандин кино 200 гаруй хадгалагдаж байгаа бөгөөд адил бус хугацааны киноны ном бичиг зурагт сонин зэргийг хадгалж, түүхийн дурсгалт зүйлсийг хураан цуглуулах, эмхтгэх, судлах, солилцох зэрэг арга хэлбэрээр одоох нөөц баялгийг ашиглан кино мэдлэгийг түгээн дэлгэрүүлж, кино соёл урлагийг ухуулан сурталчилж байна.
Музейд 19 дүгээр зууны эхнээс хойших 70 миллиметр, 35 миллиметр, 16 миллиметр, 8.75 миллиметр зэрэг 5 төрлийн олон улсын болон улсын дотоодын кино гаргадаг машин 400 гаруй хадгалагдаж байна. 4000 гаруй киног хуулбарласан, бүх түүхийн цаг үеийн кино жүжгийн дэвтэр, жүжгийн гэрэл зураг ба киноны ном дэвтэр зэргийг 7000 гаруй бодь хадгалж байна.
