solongonews
2018 оны аж ахуйн нийгмийн хөгжлийн гол зорилт, үүрэг
2019-03-06 18:52
2018 оны аж ахуйн нийгмийн хөгжлийн гол зорилт, үүрэг

Нэг. Аж ахуйн эргэлт зохих хэмжээнд байхыг батлав

1. Хятад улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өртөг 6.6 хувиар нэмэгдэж, нийт хэмжээ нь 90 мянган тэрбум юанийг давав. Оршин суугчдын хэрэглээний үнэ 2.1 хувиар өсөв. Олон улсын орлого зарлага үндсэндээ тэнцвэржив. Хот суурингийн 13.61 сая иргэдэд шинээр ажил олгож, бүртгэлтэй ажилгүйдлийн нормыг 5 хувь орчимд тогтвортой байлгав.

Хоёр. Аж ахуйн бүтэц тасралтгүй сайжрав. Хэрэглээ нь эдийн засгийн өсөлтийг дэмжих нөлөө нь илүү сайжрав. Үйлчилгээний салбарын эдийн засгийн өсөлтөд оруулах хувь нэмэр 60 хувь шахам болж, техник мэргэжлийн аж ахуй, машин техник үйлдвэрлэх аж ахуйн өсөлтийн хурд нь энгийн аж үйлдвэрээс илэрхий хурдан болж, улмаар хөдөө аж ахуй дахинтаа элбэг хураалт авах. Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний ерөнхий өртгийн эрчим хүчний зарцуулалт 3.1 хувиар буурав.

Гурав. Шинэ хөдөлгүүр хурдтай хөгжив

Чэн-Э IV шинжлэх ухаан техникийн шинэ бүтээл ар араасаа мэндлэв. Шинээр бий болсон аж ахуй өрнөн хөгжиж, уламжлалт аж ахуйн хэлбэрээ өөрчилж, зэрэглэл ахиулахыг хурдасгав. Өдөрт дунджаар 18 мянга гаруй аж ахуйн нэгж шинээр байгуулагдаж, зах зээлийн гол цогцын нийт хэмжээ 100 саяыг давав.

Дөрөв. Өөрчлөлт нээлт шинэ болов

Төрийн зөвлөл, орон нутгийн Засгийн газрын зохион байгуулалтын өөрчлөлт урагштай ахив. Гол хүрээний өөрчлөлт шинэ ахицтай болж, зах зээлд гаргахыг зөвшөөрөх сөрөг жагсаалтын дүрмийг бүх талд хэрэгжүүлж, засгийг цомхтгон эрхийг сааруулж, чөлөөлөх ба удирдахыг уялдуулах, үйлчилгээг сайжруулах өөрчлөлтийн эрч хүчийг чангаруулж, бизнес эрхлэх орчны олон улс дахь үнэлгээ, нэрсийн жагсаалтад байр суурь ихээр дээшлэв. Гадаад нээлт бүх талаар өргөжиж, “Бүс ба зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах ажил чухал ахицад гаргав. Хятад улсын олон улсын импортын анхны экспог амжилттай зохион байгуулж, Хайнань мужийн чөлөөт худалдааны туршилтын орны бүтээн байгуулалт эхлэв. Бараа бүтээгдэхүүний импорт, экспортын нийт хэмжээ 30 мянган тэрбум юанийг давж, бодитой хэрэглэсэн гадаад хөрөнгө 138.3 тэрбум ам.долларт хүрч, хөгжиж байгаа улс оронд тэргүүлэв.

Тав. Гурван том шийдвэрт үеийн бодлого гараа сайтай байна. Том эрсдэлээс сэргийлж, макро хөшүүргийн норм тогтвортой болох хандлагатай болж, санхүүгийн ажиллагаа ерөнхийдөө тогтвортой болов. Зөв оновчтойгоор ядуурлаас ангижруулахыг дэмжиж, хөдөө тосгоны ядуу буурай хүн амын тоо 138.6 мянгаар багасч, ядуурлыг бууруулах зорилготой 2.8 сая иргэдийг нүүлгэн шилжүүлэв. Бохирдлоос сэргийлэх ажил чангарч, PM2.5-ын өтгөц үргэлжлэн буурч, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын ололт амжилт илэрхий болов.

Зургаа. Хот хөдөөгийн оршин суугчдын амьжиргааны түвшин шинэ шатанд хүрэв. Оршин суугчдын хүн дунджийн нэг удаагийн орлого 6.5 хувиар нэмэгдэв. Хувийн орлогын татварын цэгийг дээшлүүлж, 6 төрлийн бусад нэмэлт татварыг багасгах төслийг тогтоов. Өндөр насны, эмчилгээний зэрэг үндсэн баталгааг сайжруулж, 100 сая шахам ядуу буурай сурагчид туслав. Хялбар бүтцэт орон сууцны хорооллын 6.2 сая гаруй орон сууцыг шинэчлэн байгуулж, хөдөө тосгоны 1.9 сая өрхийн нурах аюултай байр байшинг засан шинэчилж байгуулав.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл