Сурвалжлагч 8 дугаар сарын 22-ны өдөр Ордос хотын Хияа багш шинэ дүүргийн Улаанмөрөн голын хажуугийн чулуун агуйд очиход гадаад дотоодын жуулчид цугларч, хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Гурав дахь удаагийн Ордосын Олон улсын наадмын нэг хэсэг болох Ордос соёлын өвийн анхны үзэсгэлэн дэлгэгдсэн нь энэ юм.
Үзэсгэлэнг Ордос хотын Соёл хэвлэл мэдээлэл, радио телевизийн товчоо, Хияа багш шинэ дүүргийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд “Бидний амьдрал үндэстний эд эрдэнэсээр гялалзнам” гэх гол сэдвийн хүрээнд үзэсгэлэн худалдаа, тоглолт, ардын дууны уралдаан тэмцээн, судлан ярилцах хурал зэрэг таван том төрлийн 25 үйл ажиллагаа зохион байгуулж, үзэсгэлэнгийн хугацаанд Ордос соёл байгаль орчны хамгаалалтын судалгааны хурал хуралдуулж, “Ордос хотын Ордос соёл байгаль орчны хамгаалалтын орон нутгийн бүтээн байгуулалтын төлөвлөлт хөтөлбөр 2016-2020”-ийг ярилцан засвар оруулсан байна.
Мөн үзэсгэлэнд одоогоор 6 төрлийн улсын зэрэглэлийн бодисын бус соёлын өв, 75 төрлийн орон нутгийн зэрэглэлийн бодисын бус соёлын өв, 135 төрлийн хотын зэрэглэлийн бодисын бус соёлын өвийг дэлгэсэн байгаа аж.
Үзэсгэлэн 8 дугаар сарын 8-ны өдрөөс 25-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд өдөрт 300 гаруй хүнийг хүлээн авч байгаа юм. Өнөөдрийн байдлаар нийт 10000 гаруй хүн хүлээн авсан байна.
