solongonews
Эдийн засгийн богино хугацааны хэлбэлзэл үүсэх үед зах зээл тогтуун байхыг хүсэж байна
2016-06-27 22:31
Эдийн засгийн богино хугацааны хэлбэлзэл үүсэх үед зах зээл тогтуун байхыг хүсэж байна.

2016 оны Давосын зуны чуулга уулзалтын нээлтийн ёслолд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян: - Эдийн засгийн богино хугацааны хэлбэлзэл үүсэх үед зах зээл тогтуун байхыг хүсэж байна гэжээ.

Мөн өдөр 2016 оны Давосын зуны чуулга уулзалтын нээлтийн ёслол Тяньжин хотод болж, Ли Кэчян урилгаар оролцон үг хэлсэн байна.

Тэрээр: - Хятадын эдийн засгийг бүтэн жил, урт хугацаанаас авч үзэхэд урьдчилсан зорилгоо биелүүлэхэд тогтвортой өсөлтийг баталж, тогтвортой өсөлт, бүтцийн зохицуулалт хийн тэнцвэртэй байдлыг биелүүлж, бүтцийн чанартай өөрчлөлтөөр ялангуяа хангамжийн талын бүтцийн өөрчлөлтөөр тогтвортой хөгжлийг дээшлүүлж чадна гэжээ.

Mөн Хятадын эдийн засаг энэ оны нэгдүгээр улиралд 6.7 хувийн өсөлтийн хурдаа хадгалсны үндсэн дээр хоёрдугаар улирал гарсанаас хойш тогтвортой хөгжлийн хандлагаа хадгалсаар байна гэжээ.

Найруулагч: Болор
Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл