solongonews
2016 оны пара олимпийн наадам өндөрлөлөө
2016-09-19 20:19
Хятад улс алтан медаль болон нийт медалийн тоогоороо завсаргүй дөрөв дэх удаагаа тэргүүллээ.

        XV удаагийн зуны пара олимпийн наадам Риогийн Corcovado уулын хормой дахь Маракана цэнгэлдэх хүрээлэнд 9 дүгээр сарын 18-нд хаалтын үйл ажиллагаагаа хийлээ. 

        Пара олимпод оролцсон Хятадын тамирчид 1984 оноос хойш хамгийн сайн амжилтыг тэмдэглэж, нийт 239 медаль хүртсэнээс 107 алт, 51 төрөлд дэлхийн дээд амжилтыг тогтоож, алтан медаль болон нийт медалийн тоогоороо завсаргүй дөрөв дэх удаагаа тэргүүлсэн байна. Алтан медалийн хувьд Их Британи 64 алтаар хоёр, Украйн 41 алтаар гуравт жагссан байна. Мөн наадамд 160 улс орон, бүс нутгийн тамирчид оролцож, 12 хоногийн турш пара олимпийн 4400 гаруй тамирчин өрсөлдсөн байна.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл