solongonews
Ли Кэчян 10+3-ын удирдагчдын XXI хуралд оролцов
2018-11-16 12:02
Ли Кэчян 10+3-ын удирдагчдын XXI хуралд оролцов.

Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян 11-р сарын 15-нд Сингапурт АСЕАН-ий арван орны удирдагч, БНСУ-ын ерөнхийлөгч, Японы ерөнхий сайд нарын хамт АСЕАН, БНХАУ, Япон, БНСУ-ын 10+3-ын удирдагчдын XXI хуралд оролцлоо. Хурлыг Сингапурын ерөнхий сайд Ли Сянь Лун даргалжээ.
Ли Кэчян: “Ази болон олон улсын банк санхүүгийн хямралыг зохицуулах үйл явцад АСЕАН, БНХАУ, Япон, БНСУ гол үүрэг гүйцэтгэсэн. Холбогдох талууд RCEP болон БНХАУ, Япон, БНСУ-ын чөлөөт худалдааны тухай хэлэлцээний ажлыг тэнцвэртэй ахиулж, дүрэм журамд суурилсан олон талт худалдааны тогтолцоог бодит үйл ажиллагаагаар хамгаалах байр сууриа хүмүүст ойлгуулж, бүс нутгийн хөгжлийг тогтвортой, чөлөөтэй, хуулийн засаглалтай орчноор ханган, энх тайван, тогтвортой хөгжлийг хамтдаа ахиулахыг хүсэж байна гэжээ.
10+3-ын дараагийн шатны хамтын ажиллагааны талаар Ли Кэчян дараах санаачилгыг дэвшүүлсэн байна. Тухайлбал: Зүүн Азийн эдийн засгийн интегралчлалын бүтээн байгуулалтыг ахиулах. Банк санхүүгийн аюулгүй байдлыг баталгаажуулах. Инновацийн хамтын ажиллагааг өргөжүүлэх. Багтаамжтай хөгжлийг ахиулах. Хүмүүнлэгийн хэлхээ холбоог нягтруулах зэрэг болно.

Найруулагч: Б.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл