solongonews
Хятадын олон улсын импортын V экспоны бэлтгэл ажил жигдэрч байна
2022-06-10 11:15
Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шү Жетин 06-р сарын 09-ний өдөр Худалдааны яамны ээлжит цахим хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэл хийлээ.

Тэрээр:

- Хятадын олон улсын импортын V экспоны бэлтгэл ажил анх төлөвлөсөн ёсоороо тасралтгүй ахиж, бүх ажил хэвийн үргэлжилж байна гэж мэдэгдлээ.

Шү Жетин:

- Аж ахуйн нэгжийн бизнесийн үзэсгэлэнгийн хувьд гэрээт талбай нь төлөвлөсөн талбайн 75 хувийг давж, дэлхийн шилдэг 500, тэргүүлэгч аж ахуйн нэгжийн  оролцох тоо 250-аас давсан байна. Үндэсний иж бүрэн үзэсгэлэн нь оролцогч улс орнуудын цахим дэлгэцийн платформыг бий болгож, оролцогч орнуудын иж бүрэн дүр төрхийг олон хэлбэрээр уян хатан харуулж, худалдаа, хөрөнгө оруулалтын аж үйлдвэрийг дэмжин хөгжүүлж, одоогийн байдлаар холбогдох ажлуудыг эхлүүлж, олон орон оролцохоо баталгаажуулаад байна гэж хэллээ.

Шү Жетин:

- Хунчяо форум нь "Дэлхийн нээлттэй байдал" болон олон улсын нийтийн барааг байршуулах гол сэдвийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрсөн оны үндсэн дээр "Дэлхийн нээлттэй байдлын тайлан 2022" болон дэлхийн нээлттэй байдлын индексийг үргэлжлүүлэн гаргах болно. Үүний зэрэгцээ Хятадын олон улсын импортын 5-р экспо мэргэжлийн үзэгчдийн бүртгэл, туслах үйл ажиллагаа явуулах хүсэлтийг албан ёсоор хүлээн авч, соёлын солилцооны үйл ажиллагаа, газар дээр нь үйлчилгээний баталгаа зэрэг бусад ажлуудыг төлөвлөсний дагуу ахиулж байна гэж илэрхийлэв.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://www.news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл