solongonews
Манжуур боомтоор нэвтэрсэн жуулчдын тоо түүхийн шинэ тэмдэглэлийг тогтоолоо
2019-10-23 15:26
Манжуур боомтоор нэвтэрсэн жуулчдын тоо1.50 саяыг давж түүхийн шинэ тэмдэглэлийг тогтоолоо.

Аравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар 2019 оны Манжуур боомтоор нэвтэрсэн жуулчдын тоо 1.50 саяыг давж, өнгөрсөн оны мөн үеэс 10.1 хуваар нэмэгдэж, түүхийн шинэ тэмдэглэлийг тогтоосон байна. Манжуур боомт баруун талаараа Монгол Улс, хойд талаараа Оростой хиллэж, Хятад улсын гадаад нээлтийн чухал цонх болж, Хятад, Оросын арилжааны 65 хувиас дээших хуурай замын тээврийн үүргийг биелүүлэхийн дээр засмал зам, төмөр зам, агаарын аялал гурвыг нэгдүүлсэн олон улсын хилийн боомт болсон аж. Улсын хил дагуух нээн хөгжүүлэх гол туршилтын орон болж байгуулагдсанаас Манжуур хот нь жил бүр их хэмжээний жуулчдыг хүлээн авч байна.

Боомтоор орж гарах жуулчид нэмэгдэж байгаатай холбогдуулан Манжуурын хилээр орж гарах хилийн хамгаалалтын шалгах өртөөний үйлчилгээний зохион байгуулалтад өөрчлөлт зохицуулалт хийж, жуулчдын хүлээх цагийг богиносгосон төдийгүй ахмад болон нялах нярай хүүхэд, өвчтөнд зориулан тусгай нэвтрэх зам нээж, бүх төрлийн хилийн хамгаалалтын шалгах ажлыг чанартай биелүүлж байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл