solongonews
Шиньжянаас Европ, Төв Ази чиглэлд тээврийн шинэ төмөр зам нээлээ
2017-02-27 16:09
Автомашин, бэлэн хувцас, өргөн хэрэглээний бараа ачсан 30 чингэлэгтэй X9801дугаартай бараа тээврийн галт тэрэг саяхан Хятад-Европ (Төв Ази) чиглэлийн галт тэрэгний Өрөмчийн төв вокзалаас хөдөлж, баруун тийш Казахстаны Алма-Атаг зорилоо.

X9801 дугаартай бараа тээврийн галт тэрэг Хоргос боомтоор хил гарах юм. Энэ нь Хятад-Европ (Төв Ази) чиглэлийн галт тэрэгний Өрөмчийн төв вокзалыг ашиглалтад оруулснаар хойшоо Хоргос боомтоор хилээр гарч баруун тийш аялах анхны олон улсын тээврийн галт тэрэг болсон юм. X9801дугаарт бараа тээврийн галт тэрэг бараг 30 цаг орчим аялаад Алма-Атад хүрэх бөгөөд өмнөх аяллын цагийг 10 цагаар богиносгосон нь тээврийн үр ашгийг ихээхэн нэмэгдүүлж чадах юм.

Хятад-Европ (Төв Ази) чиглэлийн галт тэрэгний Өрөмчийн төв вокзал ашиглалтад орсноос хойш баруун зүгт аялах галт тэрэгнүүд Алаг уулын амны боомтоор хилээр гарч, голчлон Казахстан, Узбекистан, Киргиз зэрэг төв Азийн орнууд, ОХУ, Польш, Герман зэрэг төв, зүүн Европын орнуудад хүрч байлаа. Алаг уулын амны боомтоор хилээр гарахтай харьцуулбал Хоргосын боомтоор гарч баруун тийш аялах аяллын зам баруун Ази, өмнөд Европын орнуудыг илүү хамарч, Алаг уулын амны боомтоор дамжих төмөр замын хамт гаалиар нэвтрэх олон гарцтай, олон төлөвлөгөөтэй баруун тийш аялах галт тэрэгний хос замтай тээврийн нөхцөлийг бүрдүүллээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : Хятадын Олон Улсын Радио
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл