solongonews
Ван Бинь: - Хятадын үр тарианы нөөц хүрэлцээтэй байна
2020-04-03 09:07
Ван Бинь: - Хятадын үр тарианы нөөц хүрэлцээтэй байна.

  "COVID-19" гарснаас хойш олон орон үр тарианы экспортыг хязгаарлах бодлого хэрэгжүүлсэн нь Хятадын дотоодын иргэдийг хүнсний нөөцөд санаа зовниход хүргэв. Худалдааны яамны хэрэглээг ахиулах газрын дэд дарга Ван Бинь 02-нд тус яамны ээлжит хэвлэлийн бага хуралд: 2019 онд Хятадын улаан буудай, эрдэнэ шиш, тутарганы нөөц 280 сая тонн байж, өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангаж чадна. Импортоор авахгүй ч гэсэн өөрийнхөө хүчний хэрэгцээг хангаж чадна. Хятад улс голдуу гаднаас шош болон малын тэжээл импортлодог. Гаднаас авах тутарга нь дотоодын хэрэгцээний 1-2 хувийг эзэлдэг. Ихэвчлэн үр тарианы нэр төрлийг нөхөх үүрэгтэй байдаг. Холбогдох мэргэжилтний үзэж буйгаар өдгөө дэлхийн үр тарианы хангалт илүүдэж, хангамж нь дор түвшинд байна. Гэвч эрэлт хангалтын бүтцийн зөрчил их байж, холбогдох орнууд экспортыг хориглосон нь дотоодынхоо хэрэгцээг хангахын тулд юм. Үр тариа экспортлогч орнууд бусдыг дагаж дэрвэхгүй нь мэдээж юм гэж мэдэгдэв.

2019 онд дэлхийн үр тарианы гаралт 664 сая тоннд хүрч, 2018 оноос 0.9 хувиар нэмэгдэж, түүхэн дээд тэмдэглэл үүдэж, 16 жил дараалан элбэг ургац авсан юм. Ван Бин:

- Хятадын үр тариа жил бүр элбэг ургац авч, нөөц нь хүрэлцээтэй, үнэ нь урт хугацаанд тогтвортой байна. Олон улсын зах зээлийн Хятадын үр тарианы хангалтад үзүүлэх нөлөө бага юм. Хөдөө аж ахуйн яамны холбогдох мэдээллээс үзвэл 2020 оны үр тарианы үйлдвэрлэл ерөнхийдөө маш сайн байна. Зуны үр тарианы ургац өмнөх жилээс сайн байж, гарцаагүй элбэг ургац авах болж байна. Эртийн тутарга тариалсан талбай өргөжиж, элбэг ургац авах суурьтай байна. Энэ онд үр тарианы элбэг ургац авах магадлал нэлээд их байна гэж хэллээ.

Найруулагч: Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл