
1. Instagram
Олон орны хүмүүстэй зураг видеогоо солилцох мөн чатлах боломжтой. Facebook-с ялгагдах зүйл нь видео зураг голчлон ордог. Мөн хүний зурагыг татаж авч болохгүйгээрээ давуу талтай.

2. Bonaqua
Та өөрийн биеийн жин , биеийн өндөрөө оруулахад өдрийн уух ёстой усны хэмжээг зааж өгнө. Мөн өдөртөө уусан усныхаа хэмжээг тэмдэглэж явахаар нийт хэдэн л ус уусан гэдгийг тодорхой гаргаж өгнө. Усныхаа “норм” –г биелүүлээд байвал цол ахих боломжтой.

3. UBGym.mn
Турах хүсэлтэй , дасгал хийдэг бүх бүсгүйчүүдэд зориулагдсан апп. Фитнессд явах боломжгүй , гэртээ дасгал хийдэг бол их хэрэгтэй. Ямар дасгал , биеийн аль хэсэгт нөлөөлж буйг тод харуулах болно. 
4. Жирэмсэн эхийн хяналт
Жирэмсэн болсноос хойших зүйлсээ энэхүү апп-д тэмдэглэснээр өөрийн боло ургийн хөгжилийг мэдэх боломжтой. Мөн бусад жирэмсэн эмэгтэйчүүдтэй холбогдох боломжтой.

5. Taxidyoo
Та өөрийн утасны байршилаа асаачихсан байхад таныг хаана явж байгааг олно. Таксинд суугаад таксидаж эхлэх дээр дараад , хүрэх газартаа очоод таксидаж дуусах гэдэг дээр дарахад жолоочид өгөх мөнгийг , таны явсан км-тэй хамт заах болно. Яг үнэн заадаг юм байналээ. Хамгийн том давуу тал нь интернэтгүй байхад ашиглаж болдог.

6. Monos smart app
Энэхүү аппд монос дэлгүүрт зарагдаж байгаа бүх бүтээгдэхүүний талаар товч бөгөөд тодорхой бичигдсэн байгаа. Мөн интернэтээр захиалга хийх боломжтой.

7. WEAR
Загварлаг дэгжин байх дуртай бүсгүйчүүдэд их хэрэгтэй апп шүү. Энэ нь хувцасаа хэрхэн тохируулан өмсөхийг заах бөгөөд энэ улирал , энэ жилийн трэнд хувцаснуудыг харуулдаг.

8. Tubidy
Iphone хэрэглэгчдэд асуудал болдог хамгийн том зүйлсийн нэг бол дуу , видеог хаанаас татах вэ? Гэдэг шүүдээ. Энэхүү апп нь видеогоо татчихсан байхад интернэтгүй газар татсан видеогоо сонсох боломжтой юм.

9. Period calendar
Та өөрийн сарын тэмдэг ирсэн өдрөө тэмдэглэснээр ирэх сард хэдэнд ирэхийг , хэдэнд дуусахыг мэдэж болно.

10. Анли хэлний тест
Англи хэлээ сайжруулах хүсэлтэй бүсгүйчүүдэд маань хэрэгтэй апп шүү.

