solongonews
Ли Жихэний товч намтар
2016-08-30 18:43
Ли Жихэний товч намтар

        Хятад үндэстэн, эрэгтэй, 1957 оны 1 сард төрсөн. Гуаншигийн Гүйгангийн уугуул. 1976 оны 10 сард ХКН-д элсэж, 1979 оны 8 сард ажлын байранд гарчээ. Докторын зэрэгтэй, одоо арван наймдугаар хугацааны ХКН-ын төв хорооны гишүүн, ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн даргын тушаалыг хариуцаж байна.

1976.11—1979.08 Гуанши Их Сургуулийн Хятад хэлний салбарын утга зохиолын тусгай мэргэжлээр суралцжээ.

1979.08—1980.09 Гуаншигийн Жуан үндэстний ӨЗО-ны Гүй шяний уран сайхны баг, соёлын товчоонд ажиллаж байжээ.

1980.09—1983.11 Гуаншигийн Жуан үндэстний ӨЗО-ны Гүй шяний Намын хорооны ухуулах хэлтсийн мэдээллийн ажилтан, Гүй шяний Сонины хороог байгуулах дугуйлангийн дарга байжээ.

1983.11—1985.05 Гуаншигийн Жуан үндэстний ӨЗО-ны Гүй шяний Ва Тан нэгдлийн Намын хорооны нарийн бичгийн даргын тушаалыг хариуцаж байжээ.

1985.05—1987.09 Гуаншигийн Жуан үндэстний ӨЗО-ны Гүй шяний Намын хорооны дэд нарийн бичгийн даргын тушаалыг хариуцаж байжээ. (Энэ хугацаанд 1987.03—1987.08 Гуандун мужийн Жан Жян хотын Сүй Ши шяний Намын хорооны нарийн бичгийн даргын туслахаар ажиллаж байв.)

1987.09—1988.06 Гуаншигийн Жуан үндэстний ӨЗО-ны Пин Нань шяний Намын хорооны нэгдүгээр орлогч нарийн бичгийн даргын тушаалыг хариуцаж байжээ.

1988.06—1990.02 Гуаншигийн Жуан үндэстний ӨЗО-ны Пин Нань шяний Намын хорооны нарийн бичгийн даргын тушаалыг хариуцаж байжээ.

1990.02—1991.08 Гуаншигийн Жуан үндэстний ӨЗО-ны Гүй Пин шяний Намын хорооны нарийн бичгийн даргын тушаалыг хариуцаж байжээ.

1991.08—1992.08 Гуаншигийн Жуан үндэстний ӨЗО-ны Хэ Чы орон нутгийн Намын хорооны дэд нарийн бичгийн дарга, захиргааны дэд тусгай тушаалтнаар ажиллаж байжээ.

1992.08—1995.02 Гуаншигийн Жуан үндэстний ӨЗО-ны Хэ Чы орон нутгийн Намын хорооны дэд нарийн бичгийн дарга, захиргааны тусгай тушаалтнаар ажиллаж байжээ.

1995.02—1996.04 Гуаншигийн Жуан үндэстний ӨЗО-ны Хэ Чы орон нутгийн Намын хорооны нарийн бичгийн дарга, захиргааны тусгай тушаалтнаар ажиллаж байжээ.

1996.04—1996.07 Гуаншигийн Жуан үндэстний ӨЗО-ны Хэ Чы орон нутгийн Намын хорооны нарийн бичгийн дарга (1995.09-1996.07 Төвийн намын сургуулийн нэг жилийн дунд идэр насны даргын сургалтад суралцжээ).

1996.07—1997.12 Гуаншигийн Жуан үндэстний ӨЗО-ны Юй Линь орон нутаг (хот)-ийн Намын хорооны нарийн бичгийн даргын тушаалыг хариуцаж байжээ.

1997.12—2001.06 Гуаншигийн Жуан үндэстний ӨЗО-ны Намын хорооны байнгын гишүүн, Юй Линь хотын Намын хорооны нарийн бичгийн дарга, хотын АТИХ-ын Байнгын хорооны эрхлэгчийн тушаалыг хариуцаж байжээ.

(1995.09—1998.07 Ажлын байрнаасаа Төвийн намын сургуулийн магистрийн дээд сургуульд эдийн засгийн мэргэжлээр суралцав.)

2001.06—2001.08 Гуаншигийн Жуан үндэстний ӨЗО-ны Намын хорооны байнгын гишүүн, Нань Нин хотын Намын хорооны нарийн бичгийн даргын тушаалыг хариуцаж байжээ.

2001.08—2003.04 Гуаншигийн Жуан үндэстний ӨЗО-ны Намын хорооны байнгын гишүүн, Нань Нин хотын Намын хорооны нарийн бичгийн дарга, хотын АТИХ-ын Байнгын хорооны эрхлэгчийн тушаалыг хариуцаж байжээ.

2003.04—2005.03 Гуаншигийн Жуан үндэстний ӨЗО-ны Намын хорооны дэд нарийн бичгийн дарга, Нань Нин хотын Намын хорооны нарийн бичгийн дарга, хотын АТИХ-ын Байнгын хорооны эрхлэгчийн тушаалыг хариуцаж байжээ. (1999.09—2003.07 Хятад улсын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн магистрын дээд сургуульд Хөдөө аж ахуйн чиглэлээр Хөдөө тосгоны аж үйлдвэржилт, хотчилолтын менежментээр докторын эрдмийн цол хамгаалав.)

2005.03—2006.07 Гуаншигийн Жуан үндэстний ӨЗО-ны Намын хорооны дэд нарийн бичгийн даргын тушаалыг хариуцаж байжээ.

2006.07—2006.11 Юнь Нань мужийн Намын хорооны дэд нарийн бичгийн даргын тушаалыг хариуцаж байжээ.

2006.11—2011.08 Юнь Нань мужийн Намын хорооны дэд нарийн бичгийн дарга, мужийн намын сургууль (Юнь Наний Засаг захиргааны дээд сургууль)-ийн захирлын тушаалыг хариуцаж байжээ.

2011.08—2011.11 Юнь Нань мужийн Намын хорооны дэд нарийн бичгийн дарга, мужийн Засгийн газрын дэд дарга, мужийн Засгийн газрын даргын тушаалыг орлон гүйцэтгэгч, Намын удирдах дугуйлангийн нарийн бичгийн дарга, мужийн намын сургууль (Юнь Нань Засаг захиргааны дээд сургууль)-ий захирлын тушаалыг хариуцаж байжээ.

2011.11—2012.02 Юнь Нань мужийн Намын хорооны дэд нарийн бичгийн дарга, мужийн Засгийн газрын дэд дарга, мужийн Засгийн газрын даргын тушаалыг орлон гүйцэтгэгч, Намын удирдах дугуйлангийн нарийн бичгийн даргын тушаалыг хариуцаж байжээ.

2012.02—2014.10 Юнь Нань мужийн Намын хорооны дэд нарийн бичгийн дарга, мужийн Засгийн газрын дарга, Намын удирдах дугуйлангийн нарийн бичгийн даргын тушаалыг хариуцаж байжээ.

2014.10—2015.01 Юнь Нань мужийн Намын хорооны нарийн бичгийн дарга, мужийн АТИХ-ын Байнгын хорооны Намын удирдах дугуйлангийн нарийн бичгийн даргын тушаалыг хариуцаж байжээ.

2015.01—2016.08 Юнь Нань мужийн Намын хорооны нарийн бичгийн дарга, мужийн АТИХ-ын Байнгын хорооны эрхлэгч, Намын удирдах дугуйлангийн нарийн бичгийн даргын тушаалыг хариуцаж байжээ.

2016.08 Өвөр Монголын Өөртөө Засах Орны Намын хорооны нарийн бичгийн даргын тушаалыг хариуцжээ. ХКН-ын Арван тавдугаар хугацаа, арван зургадугаар хугацаа, арван долдугаар хугацааны Төв хорооны орлогч гишүүн, арван наймдугаар хугацааны Төв хорооны гишүүн.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл