Хятадын Төмөр замын ерөнхий компаний Хөххот дахь салбараас 07-р сарын 16-ны өдөр Чуулалт хаалга--Хөххот хоорондын өндөр хурдны төмөр зам жилийн эцэст ашиглалтад орж, Бээжин--Чуулалт хаалга хоорондын өндөр хурдны төмөр замтай залгасны дараа Хөххотоос Бээжин хүрэхэд өндөр хурдны төмөр замгүй байсан түүхийг эцэслүүлнэ.
Чуулалт хаалга--Хөххот хоорондын өндөр хурдны төмөр зам нь Чуулалт хаалгаа өмнөх өртөөнөөс эхэлж Хөххотын зүүн өртөө хүрнэ. 06 сарын 01-ний өдрөөс шалгах ажлыг нэгэнт эхлүүлжээ. Одоогоор бүх төрлийн шалгалтыг нэгэнт дуусгаад байна. Удахгүй 250 километрын хурдтай Фү Шин номерт хурдны төмөр замыг туршин аялуулна. Чуулалт хаалга--Хөххот хоорондын өндөр хурдны төмөр зам болон Бээжин--Чуулалт хаалга хоорондын өндөр хурдны төмөр зам залгагдсаны дараа Хөххотоос Бээжин хүрэхэд гуравхан цаг зарцуулах болно.
Чуулалт хаалга--Хөххот хоорондын өндөр хурдны төмөр замыг 2014 оны 04 сараас эхлэн дэвссэн байна. 286.8 километр урт, галт тэргэний хурдыг нэг цагт 250 километрээр тогтоов. Улаанцаваас Хөххот хүрэх хэсэг нь 2017 оны 08-р сард нэгэнт ашиглалтад орсон.
Сүүлийн 5 жилд Өвөр Монголын өндөр хурдны төмөр зам түргэн хөгжиж, 2015 оны 01-р сард Жинин Бугат хотын хооронд хурдны төмөр зам аялуулан, Өвөр Монголд хурдны төмөр замгүй байсан түүхийг эцэслүүллэв. 2017 оны 08-р сард Чуулалт хаалга--Хөххот хоорондын өндөр хурдны төмөр замын Улаанцаваас Хөххот хүрэх хэсэг ашиглалтад орж, Хөххот—Бугат хотын хоорондын төмөр зам, Хөххот--Зүүнгар--Ордос хоорондын төмөр замтай харилцан нэвтэрч, Өвөр Монголын зүүн бие, дунд бие, баруун биеийн хоорондох хамтралцааг бүтэмжтэй сайжруулав. 2018 оны 12-р сард Түнляо--Шинмин хоорондын хурдны төмөр зам албан ёсоор ашиглалтад орж, Өвөр Монгол орон анх удаа улсын өндөр хурдны төмөр замд холбогдсон байна.
