solongonews
AIIB-ны амжилт хүмүүсийн анхаарлыг татаж байна
2021-01-18 21:23
AIIB-ны амжилт хүмүүсийн анхаарлыг татаж байна

    2016 оны 01-р сарын 16-ны өдөр Бээжинд Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк \AIIB\ албан ёсоор байгуулагдсан юм.

Таван жилийн турш Хятадын санаачилгаар байгуулсан энэ банкны өнөөгийн байдал ба ирээдүйн хөгжил нь ямар байгаа вэ?

Юуны өмнө гишүүн нь улам олширч, итгэл нь өдрөөс өдөрт нэмэгдэж байна. 2020 оны эцсээр Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банкны хөрөнгө оруулалттай Шри Ланкийн баталгааны орон сууцны төсөл хэрэгжиж эхэллээ.

    Энэ төсөл Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банкны сүүлийн таван жилийн хугацаанд хөрөнгө оруулсан 108 төслийн нэг юм. Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банкны жил бүрийн хөрөнгө оруулалтын байдлаас харахад 2016 онд 8, 2017 онд 15, 2018 онд 12, 2019 онд 28, 2020 онд 45 төсөл багтсан байна.
Үүний зэрэгцээ Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банкны хөрөнгө оруулж байгаа хэмжээ өссөөр байна: 2016-2020 онуудад Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банкны хөрөнгө оруулалтын хэмжээ тус тус 1.69 тэрбум, 2.5 тэрбум, 3.31 тэрбум, 4.54 тэрбум, 9.98 тэрбум ам. долларт хүрч, нийт 22.02 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк нь үүсгэн байгуулагч 57 гишүүнтэй байснаас зургаан тивд 103 гишүүнтэй болж хөгжсөн нь Дэлхийн банкны дараа орж байна.

Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банканд итгэх хүмүүс улам бүр нэмэгдсээр байгаа нь Хятад улс хариуцлагатай том гүрэн болсныг хүлээн зөвшөөрөх хүмүүс улам олон болж байгааг харуулж байна.

Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банкны зээл Өмнөд Ази, Зүүн өмнөд Ази, Баруун Ази, Төв Ази руу чиглэсэн. Хятад улс зээлийн хэмжээ, төслийн тоогоор тэдний "ард орж" байгаа учраас зарим хэвлэл мэдээллийн шүүмжлэл ялагдал хүлээхээс аргагүй болжээ.

Өндөр шалгуураар "Алтан тэмдэг"-ийг авав. Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк байгуулагдаж, үйл ажиллагаагаа эхлүүлж эхлэхэд хөгжиж буй орнуудын санаачилсан байгууллага олон улсын стандартад нийцэж, авилгад автахгүй байхыг баталгаажуулж чадах уу? гэсэн эргэлзээ дагуулж байсан. Баримтууд үүнд бодит хариулт өгсөн юм.

        Байгуулагдсаны дараа хоёр дахь жилээсээ эхлэн Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк нь "Өндөр стандарт", "Өндөр чанар"-ын зарчмыг хэрэгжүүлсний улмаас Standard & Poor's, Moody's, Fitch зэрэг олон улсын үнэлгээний гурван агентлагийн хамгийн өндөр үнэлгээг хүртсэн. Банкны хяналт шалгалтын Базелийн хорооноос тэг эрсдэлтэйгээр тодорхойлогдож байсан.

Хямрал бол менежментийн түвшинг шалгах гол зүйл болох юм. Ковид-19 цар тахал дэгдсэнээс хойш Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк шуурхай ажиллаж, 2020 оны 04-р сарын эхээр 5 тэрбум долларын хямралыг арилгах сан байгуулахаа зарлаж, мөн тухайн сардаа сангийн хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэсэн. Дараа нь мөнгөний хэмжээгээ дахин нэмэгдүүлж, сангийн хэмжээг 13 тэрбум ам.долларт хүрч байсан. Өнөөг хүртэлх байдлаар Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк энэ хүрээнд 7.075 тэрбум ам.долларын зээл олгохыг зөвшөөрсөн байна.

Дэд бүтэц бол Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банкны хөрөнгө оруулалтын гол чиглэл болох юм.

  Нийгмийн дэд бүтцийг өргөжүүлэх, ногоон дэд бүтцийг бий болгох, хувийн хөрөнгийг дайчлах, харилцан уялдаа холбоо, бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих, технологид суурилсан дэд бүтцийг бий болгох- Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банк нь тахлын дараа стратегийн тэргүүлэх төслүүдэд хөрөнгө оруулалт хийх болно.

Тун саяхан Азийн Дэд Бүтцийн Хөрөнгө Оруулалтын Банкны нийтэлсэн сүүлийн арван жилийн хөгжлийн стратегид тодорхой үзүүлэлтүүдийг дэвшүүлсэн юм. Тухайлбал, 2025 он гэхэд уур амьсгалын санхүүжилт 50 хцвийг эзэлж, 2030 он гэхэд хил дамнасан дэд бүтцийн харилцан холболт 25 - 30 хувийг эзэлж, үүнд хувийн хөрөнгө 50 хувийг эзлэх болно. 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл