solongonews
Ядуурлыг бууруулсан Хятадын туршлагыг судлах ёстой гэв
2020-11-30 13:58
Ядуурлыг бууруулсан Хятадын туршлагыг судлах ёстой гэв.

Испанийн Хятад судлаач Хулио Риос саяхан тус орны “China Policy Watch” буюу “Хятад бодлогын ажиглалт” веб сайтад "Хэт их ядууралгүй Хятад улс" гарчигтай өгүүллээ нийтэлжээ.

Өгүүлэлд, Хэдхэн хоногийн өмнө хошуу шяниудаа бүгдийг ядуурлаас ангижруулснаа Хятад улсын засгийн газар мэдэгдэв. Ингэснээр Хятад улс хэдэн үеийнхний тууштай тэмцлээр хөгжлөөр тааруу ба ядуу байдлаас олон зуун сая хүнийг ангижруулж чадав. Ядуурлыг бүрэн арилгаж болно, гэхдээ тэсвэр тэвчээр, улс төрийн хүсэл зорилт шаарддаг бөгөөд орон нутгуудын тодорхой нөхцөл байдлын дагуу тусгай чиглэсэн арга бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй болохыг энэ нь харуулж байна. Яриангүй хөгжлийн тэнцвэргүй байдал, тэгш бус байдлыг хараахан бүрэн зохицуулж чадаагүй байна, гэвч энэ талаар нааштай хандлага гарч байна. Хятадын хот суурингийн оршин суугчдын хүн нэг бүрийн дундаж орлого болон хөдөө тосгоны оршин суугчдын хүн нэг бүрийн дундаж орлогын зөрүү улмаар багасаж, ДНБ-ны хүн нэг бүрд ногдох дундаж хэмжээ 10 мянган ам. долларыг давж, дунд орлоготой хүн ам 400 саяын давсан байна.

Нэмж дурдахад, Хятад улс дээрх зорилтуудаа бүгдийг бие даан биелүүлсэн юм. Юуны өмнө олон төлөвлөгөө боловсруулж, дотоодын асар том зах зээлийн эрэлт шаардлагадаа зохицуулан олон нийтийн дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийж, ядуурлыг буруулах явцад хөгжлөөр давуу бүс болон аж ахуйн нэгжүүд, тэр дундаа төрийн өмчийн аж ахуй нэгжүүдийн үүргийг гүйцэд бадруулж ажилласан юм. Тиймээс Хятад улсын ядуурлыг арилгах, мөн хөгжлийн хэв загвараас бид суралцууштай гэжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл