solongonews
Юй Чюань дүүрэг 25 зээл гудамж талбайг цэцэрлэгжүүлсэн байна
2017-03-29 16:52
Гүөлинь цэцэрлэгжүүлэлтийн ажилчид 3 дугаар сарын 28-ны өдөр Хөххотын Ши Шүньчэн гудамж талбайн ногооруулалтын бүсээр мод тарьсан байна.

Хот суурин газрын экологийн орчныг сайжруулах, хотын иргэд таатай амьдрах нөхцөл боломжийг дээшлүүлэх зорилгоор 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн Хөххотын Юй Чюань дүүргийн Засгийн газар зам, гудамж талбайн гэмтсэн мод ургамал, аль хэсэгт модгүй байгаатай танилцжээ.

Энэ сарын 27-ны өдөр гэхэд 25 гудамж талбайд мод тарих нүх ухаж, зам хатууруулах ажлыг хийж дуусгасан байна. Энэ нь хот суурин газрын тохижилт барилгын ажлыг дэмжсэнээр барахгүй хот суурингийн орчинг сайхан болгож, агаарын чанарыг сайжруулан, хотын иргэдэд илүү тав тухтай, эрүүл амьдрах орчинг бий болгож өгсөн байна. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : http://www.nmgnews.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл