solongonews
Азарга уургалан уралдлаа
2018-05-11 10:56
Саяхан Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошууны Самай сумын Баян хөөвөр багийн залуус азарга уургалж уралджээ.

Багийн ахмад уургачид уургалахдаа хүний хоорондох зайгаа тэнцүүлэх, уурга хаялтаа тохируулах, харц гярхай, хөдөлгөөн шалмаг байх зэрэг туршлагаасаа залууст хуваалцсан нь магтууштай байв. Ногоонд цадсан хээр зүсэм, саарал зүсмийн азарга гүйдэл дөхрүүн дайрахад залуус уурга алдаж байсан ч урам зориг нь сэргэж, цагаан атаархалдаа дахин дахин уургалж байлаа.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл