solongonews
Би Хятадад сайн сууж байна
2022-04-28 16:36
Намайг Рүйли гэдэг. Италиас ирсэн. Ханжоу хотод суурьшдаг. Би бол блог хөтлөгч. Бүгдээрээ сайн уу, би Рүйли байна. Би Ханжоу хотын Шихү нуурын хөвөөнд байна. Удахгүй амралт болох гэж байгаа тул энд өнөөдөр маш олон хүнтэй байна.

     Би Хятадын олон газар очиж, янз бүрийн хүмүүстэй танилцана гэж найдаж байна. Би Хятадад олон газраар явж, янз бүрийн хүмүүстэй харилцах дуртай. Би Хятадын амьдрал, Хятадын ёс заншил, Хятадын хөгжлийг бичих дуртай. Намайг Рүйли гэдэг. Италиас ирсэн. Ханжоу хотод суурьшдаг. Би бол блог хөтлөгч. Бүгдээрээ сайн уу, би Рүйли байна. Би Ханжоу хотын Шихү нуурын хөвөөнд байна. Удахгүй амралт болох гэж байгаа тул энд өнөөдөр маш олон хүнтэй байна. Би нэгдүгээр курст байхдаа ангийнхаа 50 гаруй оюутнуудтай хамт анх удаа Хятадад ирсэн. Өөрөөр хэлбэл, мөн Ханжоу хотод ирсэн. Дараа нь Баруун хойдын Технологийн их сургуульд магистр зэргээр суралцаж, Торгоны замын шугамаар төгсгөлтийн хэсгээс эхлэлтийн хэсэг хүртэл явсан. Лүка бид хоёр магистраа төгсөөд Ханжоу хотод ирж суурьшин, хамтдаа бизнес эрхэлж эхэлсэн. Би бас л өөрийн хамгийн анхны эхлэлийн цэг дээрээ очив.

      Хятадын тухай миний анхны сэтгэгдэл бол Ханжоу хот. Мөн миний одоогийн гэр орон. Би Ханжоутай онцгой их хувь тавилантай, орчин ахуй нь үнэхээр үзэсгэлэнтэй. Би амьдралаа видео бичлэгээр бичих дуртай, Лүка бид хоёр эхнээсээ дуустал зураг авалт, зураг эвлүүлгээ бүгдийг өөрөө хийж маш завгүй байсан бол одоо өөрийн гэсэн жижиг багтай болсон.Уг нь бидний зураг авалт маш хялбархан. Бид бүгдээрээ нийлж сэдвээ бодоод контентоо бодоод шууд зураг авалтдаа ордог. Зураг авалтын үеэр ур чадвараа дээшлүүлдэг, камерын өмнө бид жинхэнэ мэдрэмжийг бичдэг.

     Хятад улс шинжлэх ухаан, технологийн дэд бүтцийн хувьд маш өндөр хөгжилтэй, жишээлэхэд хурдны галт тэрэг, гар утасны төлбөр зэрэг Хятадын ийм бүтээн байгуулалтыг илүү олон хүнд харуулахыг л хүсэж байна. Би Хятадад амьдарч байгаа гадаад хүний хувьд эндээс харж, туулсан зүйлсээ бодитоор харуулах болно. Уг нь би зүгээр л амьдралынхаа байдлыг харуулахыг хүссэн, дараа нь цар тахлын үеэр Хятадын тухай хэдэн видео бичлэгийг интернетэд цацсан л даа. Гэхдээ сэтгэгдэл дээр маш олон сөрөг сэтгэгдэл байсан. Тэгээд би Хятадыг ойлгодоггүй хүмүүс үнэхээр олон байгааг ойлгосон юм. Тиймээс Хятад дахь өдөр тутмын амьдралынхаа талаар бага зэрэг бичиж, жинхэнэ Хятад улс ямар байдгийг гадаадынханд илүү их мэдрүүлэхийг хүсэж байна. Дараа нь олон найзууд миний бичлэгүүдээр дамжуулан жинхэнэ Хятад улсын тухай мэдэхийг хүсч байна гэсэн мессежийг YouTube дээр үлдээхийг би харсан. Энэ нь гадаадын хэвлэл мэдээллээр гарч буй мэдээ, эсвэл тэдний Хятадын тухай үргэлж төсөөлдөгтэй адилгүй юм. Тиймээс миний хийсэн бичлэг их утга учиртай гэж ойлгож байна. Тухайлбал, Шинжяны хөвөнгийн холбоотой үйл явдал тухайн үед BBC Шинжяны хөвөнгийн учрыг ашиглан Хятадыг гүтгэж байсан. Хятадын талаар миний мэддэг зүйл болон Шинжаан дахь найз нөхдөөсөө сонссон тайлбар дээр үндэслэн би үүнийг үнэн гэж бодохгүй байна. Энэ тойрог хэлбэр бол яг л манай 56 үндэстэн шиг нэгдмэл байдаг.  Энэ бол манай Шинжян,энэ бол манай Шинжяны хөвөн юм. Тиймээс Шинжяны хөвөн манай Хятадыг бүхэлд нь дулаацуулж байна.

      Ханжоу бол маш орчин үеийн хот, гар утасны төлбөр, шинэ эрчим хүчний машинууд түгээмэл бөгөөд манайх шиг гадаадын бизнес эрхлэгчдэд маш ээлтэй байдаг. Одоо Лүка бид хоёр зөвлөх компани ажиллуулж байна. Хятад, Италийн аж ахуйн нэгжүүдэд тодорхой хэмжээний тусламж үзүүлэхийг хүсэж байна. Учир нь Хятадад хөгжих хүсэлтэй Италийн олон компани бий. Хятадын олон компани Италид бизнесийн шаардлага тавьж байгаа, бид дунд нь "гүүр"  болж байна. Цаашид би Хятадын олон газарт очиж, Хятадын соёлтой танилцаж, Хятад бол сонирхолтой, тав тухтай, аюулгүй, өндөр хөгжилтэй орон гэдгийг олон хүнд мэдрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна.

Найруулагч: Б.СУРНАА
Эх сурвалж : news.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл