“Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтад хамтдаа оролцох, Хятад, Монгол хоёр улсын их дээд сургуулийн мэргэжилтэн хүмүүжүүлэх, судалгаа шинжилгээний хамтын ажиллагаа өрнүүлэх, соёлын солилцоог ахиулах үүднээс Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургууль Монгол Улсын техник технологийн мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх анхны сургалтыг ӨМӨЗО-ны Хөххотноо зохион байгуулав.
Машин засвар, цахилгаан тоног төхөөрөмж, барилга, гагнуур, цахилгаан эрчим хүч, дизайнер, мэдээ мэдээлэл зараг салбарын 60 төлөөлөгч Монгол Улсаас хүрэлцэн ирж суралцсан байна.
Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их Сургууль Монгол Улсын эрдэмтдийн шаардлагад нийцүүлэн онол практикийг хослуулсан судалгаа шинжилгээний сургалтыг явуулсан бөгөөд Өвөр Монголын дотоод гадаадын холбогдох тусгай мэргэжилтнийг урьж, Хятад улсын уламжлалт соёл, “Бүс ба зам” дагуух улс орны хөгжлийн боломж болон Өвөр Монголын ажил мэргэжлийн сургалтын орчин үе хийгээд ирээдүйн хөгжил, Хятад улс болон Өвөр Монголын эдийн засгийн задлалт зэргийг судлан суралцсан байна.
