Тай Юань-Москва чиглэлийн Хятад-Европын эхний ээлжийн галт тэрэг Эрээн боомтоор хил гарсан байна. Тус галт тэрэг нь авто машины сэлбэг ачин, 8466 километр замыг 15 өдөрт аялж, эцсийн өртөө болох Москва хотод хүрэх болно.
Хятад-Европын ээлжийн галт тэрэгний тээвэрлэлтийг батлахын тулд Эрээн хотын хилээр шалган нэвтрүүлэх өртөө нь дээд хэмжээгээр чухалчлан үзэж хяналт шалгалтаа чангатган, шилдэг үйлчилгээ үзүүлэх чухал зарчмыг баримтлан, саадгүй нэвтрэх замыг нээж, 24 цагийн ажлын дүрмийг хэрэгжүүлэн, урьдчилан мэдэгдэх, урьдчилан шалгах ‘‘Хилээр түргэн гаргаж, ногоон гэрлээр орж ирэх’’ арга хэлбэрийг авч, боомтоор нэвтрэх үр ашгийг дээшлүүлж, Хятад-Европын ээлжийн галт тэрэгний саадгүй нэвтрэх талыг баталгаажуулж байна.
