solongonews
Хошин жүжиг - “Өлгий”
2018-08-20 22:20
Хошин жүжиг - “Өлгий”

15дахь удаагийн Хятад-Өвөр Монголын Тал нутгийн соёлын наадамд Эрээн хотын“Өлгий” жүжиг тоглогдлоо

15 дахь удаагийн Хятад-Өвөр Монголын Тал нутгийн соёлын наадмын нэгэн агуулга болох Монгол хэлний богино хэмжээний жүжиг, шог жүжгийн тоглолт 2018 оны 08-р сарын 10-ны өдөр Өвөр Монголын төв Хөххотод амжилттай болж, Өвөр Монголын бүхий л орноос сонгон шалгаруулсан найман уран бүтээл нутаг нутгийн өвөрмөц онцлогоороо үзэгч түмнээ баясгасан байна.

Шилийнгол аймгаас хоёр бүтээл сонгогдсон бол Өвөр Монголын ахмад уран бүтээлч Д.Билигт багшийн зохиол Эрээн хотын Соёл спорт радио телевизийн сэтгүүлч залуу уран бүтээлч Заяагийн найруулсан “Өлгий” бүтээл сонгогдон тоглогдсон байна.

Өвөр Монголын тал нутгийн соёлын наадам нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд шинэ дуу, шинэ бүжиг, шинэ шүлэг, том хэмжээний жүжиг, бүжгэн жүжиг, үлгэр холбоо, хошин жүжиг зэрэг олон төрлийг хамруулсан соёлын брэнд үйл ажиллагаа юм.

“Өлгий” хэмээх бүтээл нь уламжилж ирсэн хуучны модон өлгийг эрж байгаагаар сэдэв болгож, ихийг бодож дэмий сэтгэснээс дэргэдэх зүйлээ хайрлан хямгадахаар дамжуулан монгол соёл, түүхээ дэлхийд тануулахыг харуулсан бүтээл болно.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : mp.weixin.qq.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл