
Ван И: - Солонгосын хойгийн өнөөгийн байдлын тухай Хятадын талын байр суурийг танилцуулах үедээ: НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Хойд Солонгостой холбоотой тогтоолын төслийг бүх талаар хэрэгжүүлэх ёстой. Хятадын талаас дэвшүүлсэн "хоёр талаар түр зогсох" санаачилга аюулгүйн асуудлыг зохицуулж болох төдийгүй өнөөгийн хурцадмал байдлыг таслахад ашигтай бөгөөд энхийн хэлэлцээг сэргээх боломж нээх юм. Холбогдох тал өөр өөрийн хариуцлагаа хүлээхийг хүсэж байна гэжээ.
Федерика Могерини: - Ираны цөмийн асуудал, Солонгосын хойгийн цөмийн асуудал зэргийг зүй зохистой зохицуулахад Хятадын тал чухал үүрэг гүйцэтгэснийг Европын тал сайшааж байна. Европ, Хятад хоёр тал Ираны цөмийн асуудлаар маш сайн хамтран ажиллаж байсан юм. Ираны цөмийн асуудлаарх хэлэлцээний туршлагаас суралцаж, хэлхээ холбоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Солонгосын хойгийн цөмийн асуудлыг бүтээлчээр, энх тайвнаар зохицуулах төслийг эрэлхийлэхийг хүсэж байна гэжээ.
