solongonews
Хятад-Лаосын төмөр замын импорт, экспорт 1.4 сая тонныг давжээ
2022-10-15 16:35
Хятад-Лаосын төмөр замын импорт, экспортын бараа бүтээгдэхүүн 1.4 сая тонныг давжээ.

   Хятад-Лаосын төмөр зам ашиглалтад орсноор энэ оны 10-р сарын 01-ний өдөр хүртэл Күньминий гаалийнхан хянан шалгаж гаргасан импорт, экспортын барааны нийт хэмжээ 1.419 сая тоннд хүрч, бараа тээврийн нийт хэмжээ 11.11 тэрбум юаньд хүрчээ.  

   Күньминий гаалийнхан шинжлэх ухаан технологийн шинийг санаачлах ажлыг эрчимжүүлж, “Ухаалаг боомт”-ын бүтээн байгуулалтыг ахиулж, төмөр замын байгууламжтай нягт хамтран ажиллаж, галт тэрэгний гааль нэвтрүүлэх хурдыг түргэсгэв. Хятад-Лаосын төмөр замын “Ланьмэй хурдны зам”-ын олон улсын ачааны галт тэрэгний Куньминаас Лаос хүрэх ачаа тээврийн тээвэрлэх цагийг 24-аар цаг бууруулжээ. 

   Хятад-Лаосын төмөр зам нь баруун бүс нутгийн эх газар, далай тэнгисийн шинэ зам, Хятад-Европын галт тэрэг зэрэгтэй холбогдсон бөгөөд бараа бүтээгдэхүүнийг Лаос, Тайланд, Сингапур зэрэг 10 гаруй “Бүс ба зам” дагуух орнууд руу зөөвөрлөн хүргээд байна.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : .people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл