Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян аравдугаар сарын 9-нд Төрийн зөвлөлийн байнгын хурлыг даргалан хуралдуулж, төрийн өмчийн эмнэлгийн ерөнхий өөрчлөлт, эм эмнэлгийн нэгдсэн цогц байгуулах ажлын ахицын тайланг сонсож, эм эмнэлгийн өөрчлөлтөөр нөөц баялгийн хуваарилалтыг шилдэг болгож, иргэдийн эрүүл мэндийг баталгаажуулан, эм эмнэлгийн үндсэн даатгалын сүлжээг Хятад даяар байгуулах ажлыг цаашид сайн хийж, иргэдэд учрах хүндрэл бэрхшээлийг багасган, тэдэнд үр өгөөж хүртээхийг шаардлаа.
Тус хурал Намын төв хороо, төрийн зөвлөлийн төлөвлөлтийн дагуу орон нутаг дахь салбарууд, төрийн өмчийн эм эмнэлгийн ерөнхий өөрчлөлтийг бүх талаар өргөтгөж, эм эмнэлгийн нэгдмэл цогцын байгуулалтыг ахиулан, механизмаа шинэчлэх дээр хүч тавьж, бодлогын хэрэгжилтийг чангатган, эм эмнэлгийн өөрчлөлт хэмээх дэлхийн чанартай хүндрэлтэй асуудлыг цаашид шийдэж, өргөн олон ард иргэддээ үр ашиг хүртээж, үе шатны чанартай томоохон үр дүнд хүргэж байна. Энэ оны 9 дүгээр сар гэхэд Хятадын төрийн өмчийн эмнэлгүүд бүгд ерөнхий өөрчлөлт хийж, эмээр эмнэлгийг санхүүжүүлэхийг болиулж, эмчилгээний үнэ ханшийг цэгцэлж, 60 гаруй жил хэрэгжсэн эмийн үнийг өсгөж зарах бодлогыг цуцлан, эмнэлгийн орлогод эмийн эзлэх хувийг 2010 оны 40.4 хувь байсан бол 2016 оны 38.1 хувь хүртэл бууруулж, иргэдийн эрүүл мэндийн нийт зардал 2008 онд 40.4 хувь байсныг 2016 онд 30 хувьд хүргэж, өвчтөний эрүүл мэндийн зардал үргэлжлэн буурууллаа хэмээн тэмдэглэв.
