solongonews
Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 10 мянга гаруй удаа нэвтэрчээ
2023-10-26 11:22
Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 10 мянга гаруй удаа нэвтэрчээ.

   2013 оны 07-р сарын 18-наас энэ оны 10-р сарын 24-ний хооронд Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэгний (Жүн Юй) нэвтэрсэн нийт тоо 10 мянгаас давсан талаар Хэнань мужийн боомтын албанаас мэдээлсэн байна. Үүний дотор энэ онд 2 мянга 483 галт тэрэг нээгдсэн нь өнгөрсөн оны мөн үейнхээс 60 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний тээврийг зохицуулах хорооноос гаргасан сарын эрэмбийн тоо баримтаас үзвэл энэ оны сүүлийн хагасаас хойш Хэнань мужийн Хятад-Европ чиглэийн галт тэрэг (Жун Юй номерт)-ний сарын иж бүрэн ашиглалтын үнэлгээний индекс гурван сар дараалан Хятад улсад эхний гуравт бичигдсэн хэвээр байна.

   Мэдээллийн дагуу өнөөг хүртэл Хятад-Европ чиглэлийн ачааны галт тэрэг (Жун Юй номерт) нь гадаадад шууд 21 өртөө, 8 оролт гарах боомт бүхий олон улсын логистикийн сүлжээ байгуулж, Баруун хуурай, тэнгисийн коридороор олон улсын замыг нээж, Япон, Өмнөд Солонгосыг төмөр-далайн хосолсон тээврээр холбодог бөгөөд хилийн чанад дахь сүлжээ нь Европ, Азийн 40 гаруй орны 140 гаруй хотыг хамарч, дотооддоо Бээжин-Тяньжин-Хэбэй, Хөхмөрөний бэлчир зэрэг бүс нутгийг хамардаг төдийгүй дотоод, гадаадын 6 мянган түншүүдтэй болжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://world.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл