solongonews
Орос улс БРИКС-ийн ээлжит дарга болно
2024-01-03 10:17
Путин: Бид БРИКС-ийн гэр бүлийн бүх гишүүдтэй хамтран ажиллахыг тэсэн ядан хүлээж байна.

      ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “2024 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн Орос улс БРИКС-ийн ээлжит даргын үүргийг гүйцэтгэх болсон бөгөөд БРИКС-ийн гэр бүлд нэгдсэн бүх улстай үр өгөөжтэй хамтын ажиллагааг хүсэн хүлээж байна” гэжээ.

        Кремлийн ордны вэбсайтын мэдээлснээр энэ оны 01-р сарын 01-нд Орос улс БРИКС-ийн ээлжит дарга болно. Египет, Этиоп, Иран, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират улс БРИКС-д нэгдсэн нь БРИКС-ийн орнуудын нэр хүнд, олон улсын үйл хэрэгт гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж байгаагийн баттай гэрч юм.

        Путин:

      - Орос улс БРИКС-ийг даргалж хугацаанд БРИКС-ийн сэтгэлгээгээр холбогдох бүх улстай идэвхтэй, үр өгөөжтэй хамтын ажиллагааг явуулж, "Олон талт үзлийг бэхжүүлж, дэлхий дахины тэгш хөгжил, аюулгүй байдлыг хөхиүлэн дэмжих" зорилтыг хэрэгжүүлнэ. Орос улс БРИКС-ийн орнуудын бүх талын хамтын ажиллагааг улс төр, аюулгүй байдал, эдийн засаг ба санхүү, соёл, ард түмний харилцаа гэсэн гурван үндсэн салбарт дэмжин ажилласаар байх болно.

     Путин мөн “Гишүүн орнууд гадаад бодлогын зохицуулалтыг бэхжүүлж, олон улсын болон бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдалд тулгарч буй сорилт, аюул заналд үр дүнтэй хариу арга хэмжээ авахыг хамтран эрэлхийлэх болно.“БРИКС-ийн эдийн засгийн түншлэлийн стратеги 2025” болон “БРИКС-ийн орнуудын инновацын хамтын ажиллагааны үйл ажиллагааны төлөвлөгөө (2021-2024)”-г хэрэгжүүлж, эрчим хүч, хүнсний аюулгүй байдлыг ханган, олон улсын мөнгөн болон санхүүгийн системд БРИКС-ийн орнуудын гүйцэтгэх үүргийг бэхжүүлнэ.Шинжлэх ухаан, өндөр технологи, эрүүл мэнд, экологи, соёл, спорт, залуучуудын солилцоо, иргэний нийгмийн салбарт хамтын ажиллагааг цаашид дэмжин хөгжүүлэхийг эн тэргүүнд тавьж байна. ОХУ-ын хэд хэдэн хотод өөр өөр түвшин, чиглэлийн 200 гаруй арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж бий бөгөөд БРИКС-ийн гэр бүлтэй хамтран ажиллахыг хүссэн бүх орны төлөөлөгчид оролцохыг урьж байна” гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл