solongonews
Д.Нацагдоржийн амьдралаар бүтээсэн ”Харанхуй хад” кино дэлгэцнээ ирлээ
2017-03-18 22:28
Их зохиолч Д.Нацагдоржийн 110 жилийн ойн хүрээнд бүтээсэн ”Харанхуй хад” кино өнгөрсөн онд нээлтээ хийсэн билээ.

"Зохиомж"-ын Б.Цогтбаяр найруулагч дэлгэцийн хэлээр Нацагдорж хэмээх их хүнийг амилуулав. Киноны гол дүрд залуу жүжигчин Г.Баярхүү тоглосон бөгөөд түүнийг их зохиолчтой тун адилхан, бүр эндүүрмээр бүх талаараа төгс болсон талаар мэргэжилтнүүд шагшиж байна.

Үүнээс гадна уг кинонд УДЭТ-ын жүжигчин СТА Ц.Цэрэнболд, Төрийн шагналт, жүжигчин Ц.Төмөрбаатар нар тогложээ.
“Харанхуй хад” кинонд их зохиолчийг уран бүтээлч гэдгээр нь бус, хүн гэдэг талаас нь, ямар хэцүү амьдрал, дарамт шахалт амсаж, туулж өнгөрүүлсэн талаар нь үзүүлжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : zaluu.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл