11-р сарын 02-нд Хятадын гуравдугаар үеийн хос улирлын эрлийз тутаргын 0.07 га бүрийн ургацыг 1500 килограммд хүргэх ажлын шалгалт Хүнань мужийн Хэн-Нань сяньд боллоо. Шалгалтын дүнгээс үзвэл ургац нь 1530.76 килограммд хүрч, туршилтын зорилтоо биелүүлсэн байна.
Энэ удаагийн туршилтын үр дүн нь шинэ амжилтыг тогтоолоо гэж “Эрлийз усан тутаргын өвөг эцэг” хэмээгддэг академич Юань Лүнпин мэдэгдлээ.
Одоохондоо Хятад улсад байнгын усан тутарга тарьж буй талбай нь дэлхийн усан тутаргын нийт талбайн 20 хувийг эзэлж байгаа бөгөөд ургац нь олон жилийн турш 200 сая тонныг давж, дэлхийн тутаргын ургацын 40 орчим хувийг эзэлж байгаа юм. Хятад улс дэлхийн 9 хувийн тариалангийн газрын ургацаар нийт хүн амын 20 хувь орчмыг нь тэжээж байна.
