Өвөр Монголын Өдрийн Сониноос зохион байгуулсан “Өвлийн эрэл” сурвалжилгын Хөлөнбуйр-Шилийнголын багийнхан Хөлөнбуйрын Халх гол дахь сурвалжилгын аянаа үргэлжлүүлж, Шинэ Барга зүүн хошууны төв Амгалан суурингаас баруун өмнө 22 км зайтай Халх голын дэнжид байрлах Хятад, Монголын нөхөрсөг харилцааны гүүр болох Өвдөг хилийн боомтод 12-р сарын 03-ны өдөр хүрлээ.
Өвдөг хилийн боомт нь Монгол Улсын Баянхошуу хилийн боомттой хөршилж, 1991 онд хилийн арилжааны хоёрдугаар төрлийн боомт болсон бөгөөд 1995 онд нэгдүгээр төрлийн улирлын чанартай хилийн боомтоор баталсан байна. 2005 оны 11-р сард Хятад, Монголын хилийн Халх голыг сундалсан 164.9 метр урт бүхий Өвдөг-Баянхошуу хүрэх том гүүрийн барилга дууссанаар боомт нэвтэрсэн байна. Энэ нь Хятад, Монголын хилийн гол дахь анхны гүүр аж. 2006 онд “Дачингийн газрын тосны Тамцгийн төсөл”-ийн түр хугацааны чанартай байнга төвлөрүүлэн нээх ажлыг биелүүлэв. 2009 онд Хятад, Монгол хоёр тал харилцан улирлын чанартай нээх засмал замын бараа тээвэрлэлтийн хилийн боомт болсон. 2012 онд улсын зэрэглэлийн хяналт шалгалтаар гадаадад албан ёсоор нээлт хийх хилийн боомт болсон бөгөөд 2017 оны 07-р сард жилийн турш байнга нээлт хийх хилийн боомт болсон байна. Голдуу газрын тос, тэжээл бордоо, тариалангийн бүтээгдэхүүн, малын ашиг шим зэргийг импортолж байгаа бол Дачингийн хилийн гаднах газрын тосыг хайн илрүүлэх, машин механикийн тоног төхөөрөмж, барилгын материал, өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн зэргийг экспортолж байна. 2019 оны 01-р сараас 11-р сар хүртэл Өвдөг боомтоор нийт 52 мянга гаруй зорчигч, 33 мянга шахам машин хилээр нэвтэрсэн бол бараа тээвэрлэлтийн хэмжээ 476 мянга орчим тоннд хүрчээ.
