ХӨТ: - Орон нутгийн цагаар 12 дугаар сарын 07-нд Брюсселийн соёлын төвд "Баларшгүй хотын баримал-Европын соёлын нийслэл” хэмээх хотын уран баримлын гэрэл зургийн үзэсгэлэн нээгджээ. Европ, Хятадын зурагчид 3 сар гаруйн хугацаанд Европын 15 хотоор аялан хотын уран баримлын 10 мянган гэрэл зураг авснаас 50 гаруй бүтээлийг нь сонгож, тус үзэсгэлэнд тавьсан байна. Эдгээр бүтээл түүхийн агшныг харуулсан хотын баримлыг орчин үеийн амьдрал ахуй, байгалийн орчинтой холбон өөр өөр өнцгөөс харуулснаараа онцлогтой юм. Энэ тухай ХОУР-гоос Европын холбооны төв байранд суугаа сэтгүүлч Ши Жинхунгийн ирүүлсэн мэдээллийг хүлээн авч сонсоно уу.

ХӨТ:- "Европын соёлын нийслэл” арга хэмжээг 1985 оноос эхлэн зохион байгуулжээ. Европын холбоо соёлоор гүүр болгон олон ургальч соёлыг нийтээр хүлээн зөвшөөрч, түүгээр бахархахын тулд өрсөлдсөн хотуудын дундаас шалгарсан хотод олгосон хүндэтгэлийн нэр юм. Жил бүр нэгээс хоёр хотыг шалгаруулдаг бөгөөд өнөөг хүртэл нийт 50 гаруй хот энэ алдрын эзэн болжээ. Дурангаа юуны тулд “Европын соёлын нийслэл”-ийн барималд хандуулсан тухай Хятадын нэрт зурагчин, тус үзэсгэлэнг зохион байгуулагч Зэн И хэлэхдээ:
- 2015 онд “Зүүн Азийн соёлын нийслэл”-ийг шалгаруулсны үр дүнд Шаньдүн мужийн Чиндао хот тодорсон. “Европын соёлын нийслэл”-ийг зохион байгуулсан туршлагаас суралцан Чиндао хотын түүх, соёлын өвөрмөц онцлогийг харуулахын тулд Европын хотын уран баримлын солилцооны эхний гараа болгосон хэмээн ярьж байлаа. Ингээд түүний ярианд анхаарлаа хандуулна уу.
“Европын соёлын нийслэл”-ийн хамгийн төлөөлөх чанартай зүйл нь хотын уран баримал гэж би хувьдаа боддог. Ер нь аливаа хотын түүх, соёлын өвөрмөц онцлогийг уран баримал нь харуулдаг. Баримал бүхнийг босгох стандарт, шалтгаан бий бөгөөд олон хот баримлаараа хүмүүст танигдан алдаршдаг. Жишээлбэл Брюсселийн Petit Julien, Копенгагений Мермайд буюу Загасан дагиныг хүмүүс сайн мэддэг бөгөөд тэр хотод очих бүртээ юуны өмнө тэдгээр уран баримлыг нь очиж үздэг. Гэвч Хятадад ямарваа нэг хотын бэлэг тэмдэг болсон уран баримал бараг үгүй, одоогоор тийм ойлголт байхгүй байна.”

ХӨТ: Хятадын зурагчин Зэн И, Жөү Иньшуан, Италийн зурагчин Мишел Станзион, Александра Комбатти нарын баг бүрэлдэхүүн, 2015 оны 08-11-р сард Афин, Флоренц зэрэг “Европын соёлын нийслэл” хэмээх алдартай 15 хотоор аялж, нийт 10 мянга гаруй уран баримлын зургийг авчээ. Гэрэл зурагчид түүхэн сурвалжид үндэслэн дахин урлан бүтээж, “Баларшгүй хотын баримал-Европын соёлын нийслэл” хотын уран баримлын гэрэл зургийн үзэсгэлэн” зохион байгуулж, Бээжин, Чиндао, Тяньжинь зэрэг хотод нээжээ. Гадаад дахь анхны үзэсгэлэнгээ ийнхүү Брюссельд зохиож байгаа юм.

ХӨТ: Брюссель дахь Хятадын соёлын төвийн дарга Тань Шү нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ “Тус үзэсгэлэнг Хятад, Европын нэртэй зурагчид хамтран зохион байгуулж, Европын соёлын нийслэл болсон хотын түүх, соёл, хүмүүнлэгийн байдлыг уран бүтээлчдийн дурангаар дэлхий дахинд харуулж байна. 2018 онд Хятад, Европын холбооны аялал жуулчлалын жил, Европын холбооны соёлын өвийн жил арга хэмжээг зохиох учраас Брюссель дахь Хятадын соёлын төв хоёр талаараа соёл иргэншлээсээ харилцан суралцаж, соёлын солилцоог нэмэгдүүлэхийг дэмжин, Европын холбооны зүрхэнд Хятад, Европын солилцооны гүүрийг байгуулна” гэжээ.
ХӨТ: Хятад, Европын Соёл урлагийн наадмыг зохион байгуулах комиссын дарга хатагтай Жулие Патерсон: Энэ үзэсгэлэнг зохион байгуулах замаар үзэсгэлэнт сайхан хотын орчинд илүү их анхаарал хандуулж, гоо сайхныг нь илрүүлэн, олон орны ард иргэдийн сэтгэлийг улам ойртуулж, Хятад, Европын солилцоо, хамтын ажиллагааг өргөтгөнө гэдэгт найдаж байна гэж хэлсэн байна.

“Шалгарсан хотуудын талаар хүмүүс төдий сайн мэддэггүй. Эдгээр хотыг яагаад соёлын нийслэл болгосон тухай ойлголтгүй байдаг. “Баларшгүй хотын баримал” гэрэл зургийн үзэсгэлэн үүнд урлагийн арга замаар хариу өглөө. “Хятадад тэнгэрийн цаг, газрын хишиг, хүний санаа нийцсэн” гэсэн үг бий. Энэ үзэсгэлэн энэ үгийг сайхан тайлбарлаж чадсан гэж үзэж байна. Үзэсгэлэнтэй танилцсан найз нөхөд маань надтай адилхан сэтгэгдэлтэй байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.”
ХӨТ: Европын холбооны зөвлөлийн боловсрол, соёлын ерөнхий танхимын төлөөлөгч хатагтай Моника Ури-Ань: 2018 онд Хятад, Европын холбооны аялал жуулчлалын жил, Европын соёлын өвийн жил хэмээх хоёр том арга хэмжээг зохион байгуулах боломжийг ашиглан хоёр тал хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг хүсэж байна гэсэн байна. Одоо түүнийг ярихыг үргэлжлүүлэн сонсоно уу:
- Үзэсгэлэн нээгдсэнд их баяртай байна. Европын соёлын өвийн жилийн анхны арга хэмжээ мэт санагдлаа. Яагаад гэвэл Европын хотын соёлын өвийн агуулгыг ид авч хэлэлцэж байна. Баларшгүй гэдэг үгийг Европын хотуудтай холбож ярихад би дуртай. Энэ аргаар бидний хотын өв, соёлоо зүйрлэнэ гэж төсөөлөөгүй явлаа. Гэхдээ энэ бол маш чухал, өрнө дорнын ялгаатай, өвөрмөц талыг хүмүүс сэтгэж боддог.”
ХӨТ: Хятадаас Европын холбоонд суугаа элчин зөвлөх Ли Жяньминь: Европын соёлын нийслэл бол эртний Европын соёл иргэншлийг харуулах цонх мөн хэмээн ярьж байлаа.
