Шинэ жилийн үдшийг чимэх жүржтэй цэлцэгнүүр
2015-12-28 18:21
Баярын ширээнийхээ бялуу, хоол гээд бүх зүйлээ гараараа хийж болно шүү дээ. Энэ удаа баярын ширээний тань амттан болох цэлцэгнүүрийг хүргэж байна.

ОРЦ: /6 хүний/
-Жүрж эсвэл жүржийн шүүс
-Элсэн чихэр
-Желатин
-Хальсалж цэвэрлэсэн жүрж
ХИЙХ АРГА:
Юуны өмнө танд зөвлөхөд цэлцэгнүүрээ худалдаж авахдаа ЖЕЛЕ гэсэн биш Желатин гэсэн бичигтэйг худалдаж аваарай.

1. Жимсний шүүсийг буцалгаж бага зэрэг элсэн чихэр нэмнэ.
2. Шүүсээ зуухнаас аваад желатинаа нэмээд маш хурдан хутгана.
3. Цэлцэгнүүрээ хийх хэвэндээ жүржээ хийгээд шүүсээ нэмнэ. Өрөөний температурт хөргөсний дараа хөргөгчинд 3-4 цаг байлгана.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
