solongonews
Өсөлтгүй жирэмслэлтээс хэрхэн сэргийлэх вэ?
2015-12-28 18:21
Өсөлтгүй болохын шалтгааныг одоогоор анагаах ухаан бүрэн дүүрэн нотлоогүй л байна. Ямартаа ч хамгийн түгээмэл тохиолдож буй шалтгаан гэвэл эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин, агаарын бохирдол зэрэг нөлөөтэй гэж эмч нар үзэж байна.
Энэ хорвоод эмэгтэй хүн болж төрсний учир үр удмаа үлдээж, бяцхан үрсээрээ тойруулан суух хэчнээн жаргалтай. Гэвч хүссэн болгонд нь ирээд байдаггүй энэ бэлгийг тээж төрүүлэхэд эмэгтэйчүүд биднээс их зүйл шалтгаалдаг. Жирэмслэлтийн үед тулгардаг хамгийн бэрхшээлтэй асуудлын нэг нь өсөлтгүй жирэмслэлт юм. Ураг хэвлийдээ өсөлт нь зогсч , амьгүй болохыг ийн нэрлэдэг. 
 
Өсөлтгүй болохын шалтгааныг одоогоор анагаах ухаан бүрэн дүүрэн нотлоогүй л байна. Ямартаа ч хамгийн түгээмэл тохиолдож буй шалтгаан гэвэл эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин, агаарын бохирдол зэрэг нөлөөтэй гэж эмч нар үзэж байна. Тэгэхээр үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ.
 
Энэ тухайд хүний гавьяат их эмч Б.Бүлтэн “Эрүүл эх, эцгээс эрүүл хүүхэд төрдөг. Тиймээс манай эх, эцэг болох гэж байгаа залуучууд эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Жирэмсэн болсон тохиолдолд эмчийн хяналтад тогтмол явах хэрэгтэй. Ургийн өсөлтийг байнга харуулж аль болох амралт ажлын цагаа зохицуулах хэрэгтэй. Ураг нэг сартайгаасаа эхлээд төрөх хүртлээ ямар ч үедээ өсөлтгүй болж, өсөлт багасвал эхийнхээ хэвлийд эндэх тохиолдол бий” гэж “medee.mn” сайтад өгсөн ярилцлагадаа хэлжээ. 
 
Өөрөөр хэлбэл, жирэмсэн болсноо мэдсэн л бол тухайн эмэгтэй өөртөө их ачаалал авахгүй байж биеэ амраан, шим тэжээлтэй хоол идэж уух, доороосоо даарахгүй байх, үрэвсэл байвал эмчлүүлэх шаардлагатай байна. Хамгийн гол нь байнга эмчийн хяналтанд байж, мэргэжлийн дуран авиад шалгуулж байх хэрэгтэй юм. 
Монголхатагтай 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл