solongonews
Хонконг эх орондоо буцаж ирсний 26 жилийн ойд зориулан хүлээн авалт зохиолоо
2023-07-03 08:51
Хонконг эх орондоо буцаж ирсний 26 жилийн ойд зориулан хүлээн авалт зохиолоо

Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засгийн газар 7-р сарын 1-ний өглөө Хонконг эх орондоо буцаж ирсний 26 жилийн ойд зориулан төрийн далбаа мандуулах ёслол, хүлээн авалт зохиолоо.

Төрийн далбаа мандуулах ёслол өглөөний 8:00 цагт Вань Зай дахь Алтан Баухиниа талбайд боллоо. Хятадын Ардын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний Хорооны дэд дарга Лян Жэнь-Ин, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Ли Жячао, Төв засгийн газарын Хонконг дахь төлөөлөгчийн газрын  дарга Жэн Яньшюн болон Хонконгийн олон салбарын төлөөлөл  ёслолын үйл ажиллагаанд оролцов. 

Төрийн далбаа мандуулах ёслолын дараа зочид Хонконг эх орондоо буцаж ирсний 26 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалтад оролцохоор Хонгконгийн хурал үзэсгэлэнгийн төв рүү хөдөллөө. Хүлээн авалт эхлэхийн өмнө Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засгийн газрын өнгөрсөн онд хийсэн ажлыг дүгнэсэн баримтад кино үзүүлэв. Тус баримтад кино Төв засгийн газрын дэмжлэгтэйгээр Хонконг цар тахлын нөлөөллөөс гарч, эх газар болон дэлхий дахинтай гаалийг бүрэн бүрдүүлэн, хөгжлийн хэвийн байдалд буцан орсоныг харуулжээ.

Дараа нь Ли Жячао хүлээн авалт дээр үг хэлэв. Тэрээр хэлэхдээ, өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хонконг эдийн засгийн уналтыг тогтоон барьж, эерэг өсөлт рүү шилжлээ гэжээ.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл