
Ши Жиньпин юуны өмнө Ли Ёнхогоос Ким Чен Ун даргад мэндчилгээ дэвшүүлэхийг хүссэн байна. Тэрээр: Энэ онд Ким Чен Ун дарга Хятадад гурван удаа айлчлах үеэр түүнтэй хамт Хятад, Солонгосын нөхөрсөг харилцаа хамтын ажиллагаа, бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжил зэрэг чухал асуудлаар гүнзгий санал солилцож, хоёр тал олон салбарт чухал нийтлэг ойлголтод хүрсэн бөгөөд найдвартай хэрэгжиж байгаад баярлаж байна гэлээ. Мөн ирэх онд БНХАУ, БНАСАУ-ын дипломат харилцаа байгуулсны 70 жилийн ой тохиох болно. Хятадын Нам, Засгийн газраас үүнийг дээд хэмжээнд хүндэтгэж байгаа нь бидний гуйвшгүй бодлого болно. Эдүгээ хоёр орны харилцааны шинэ хуудсыг нээж байна. Ирэх оны БНХАУ, БНАСАУ-ын дипломат харилцаа байгуулсны 70 жилийн ойг тохиолдуулан хоёр орны харилцааг урт удаан эрүүл, тогтвортой хөгжүүлэхийг хоёр тал хамтдаа ахиулна. Ким Чен Ун даргын удирдлагаар БНАСАУ-ын байдалд нийцсэн хөгжлийн замыг хайхыг Хятадын тал дэмжиж байгаа бөгөөд БНАСАУ-ын олон салбар улмаар эрчимтэй хөгжихийг хүсэж байна гэлээ.
Ши Жиньпин: Энэ оноос хойш Солонгосын хойгт идэвхтэй өөрчлөлт гарч, БНАСАУ ба Америк хоёр тал бие биеийнхээ ашиг тусыг хүндэтгэж, Солонгосын хойгийн хэлэлцээний байдлыг тасралтгүй идэвхтэй ахиулахыг хүсэж байна. Хоёр улсын гадаад хэргийн байгууллага нэгжүүд харилцан ойлголцлоо чангатгаж, БНХАУ, БНАСАУ-ын харилцааг хөгжүүлж, Солонгосын хойгийн асуудал улс төрөөр зохицуулах явцад хамтдаа хүчин зүтгэл гаргах болно гэжээ.
Ли Ёнхо урьдчилан Ким Чен Ун даргын Ши Жиньпинд хүргэсэн халуун дотно мэндчилгээг дамжуулсан байна. Мөн тэрээр: Ким Чен Ун дарга гурван удаа Хятад улсад айлчилж, дарга Ши Жиньпинтэй гүнзгий санал солилцож, чухал нийтлэг ойлголтод хүрсэн нь шинэ эрин цаг үед хоёр орны уламжлалт нөхөрсөг харилцааг шинэ түвшинд гаргахад чиг хандлагыг тодруулсан байна. БНАСАУ ирэх онд тохиох БНАСАУ, БНХАУ-ын дипломат харилцаа байгуулсны 70 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааг Хятад улстай хамт зохион байгуулж, уламжлалт нөхөрлөлөө баталгаажүүлүх, хоёр талын харилцаа хамтын ажиллагааг чангатгахад БНАСАУ бэлэн байна гэжээ.
