solongonews
Зах зээлийн эрч хүч дотоодын эрэлт хэрэгцээг дэмжинэ
2020-05-25 10:14
Зах зээлийн эрч хүч дотоодын эрэлт хэрэгцээг дэмжинэ

        Улсын хэмжээнд нийт зорчигчдын тоо 121 сая хүн удаа, дотоодын аялал жуулчлалын хуримтлагдсан орлого 47.56 тэрбум юань, хэрэглээний зах зээлд бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт бүрэн, үнэ тогтвортой байна. 05-р сарын 08-нд улсын Хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулсан "Тавдугаар сарын нэг"-ний амралтын өдрийн зам тээвэр, аялал жуулчлал, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр хийсэн хэвлэлийн бага хурлаар амралтын өдрүүдэд улс орны тээвэр, аялал жуулчлал, хэрэглээ нэлээд сэргэж, зах зээл дээрх бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хангалттай, үнэ тогтвортой, нийт үйл ажиллагаа тогтвортой байсан гэж мэдээллээ.

            Тээвэрлэлт цэгцтэй

        Өнгөрөгч Хөдөлмөрчдийн баярын амралтын өдөр бол халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлыг хэвийн болгосноос хойшхих анхны таван өдрийн амралтын өдөр юм.

        - Зорчигчдын урсгал өргөн хэмжээгээр нэмэгдэж байгаатай холбогдуулан улсын тээврийн салбар цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах ердийн тээвэрлэлтийн үр дүнтэй захиалгыг бий болгов. Энэ нь халдварт тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх, хянах, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэхэд тээврийн үйл ажиллагааны баталгааг хангасан байна гэж Зам тээврийн дэд сайд Лю Сяомин хэллээ.

        Тавдугаар сарын нэгний амралтын үеэр улсын төмөр зам, хурдны зам, усан зам, иргэний нисэх онгоц, шуудангийн салбар хэвийн ажиллаж, тээвэрлэлт сайн, зах зээл тогтвортой, дэг журамтай ажилласан. Лю Сяомин:

       - Тавдугаар сарын нэгний амралтаар цар тахлын дэгдэлт, үйлдвэрлэлийн тогтворгүй байдлын тухай мэдээлэл гарсангүй. Томоохон хэмжээний болон урт хугацааны хурдны замын түгжрэл, томоохон болон түүнээс дээш хэмжээний гамшиг, үйлдвэрлэлийн аюулгүй байдлын осол, гэмтлийн тохиолдол бүртгэгдээгүй, тээврийн аюулгүй байдлын үйлдвэрлэлийн байдал ерөнхийдөө тогтвортой байсан гэж танилцууллаа.

        05-р сарын 01-нээс 05-ны өдрүүдэд улсын төмөр зам, авто зам, усан зам, иргэний нисэх онгоцоор нийт зорчигчдын тоо 121 сая хүн удаад хүрч, өдрийн дундаж зорчигчдын тоо 24.293 сая хүн удаа, 04-р сарын 26-наас 30-ны хоорондох өдрийн зорчигчдын дундаж тооноос 17.9 хувиар нэмэгдсэн байна.

Лю Сяомин:

- Дараагийн алхам бол манай яам цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг хэвийн болгож, гүнзгийрүүлэн, олон улсын логистик хангамжийн сүлжээний тогтвортой байдлыг хангах. Мөн эдийн засгийн нийгэм, үйлдвэрлэл, амьдралын хэв маягийг бүрэн сэргээхэд тээврийн баталгааг өгнө гэж мэдэгдлээ.

           Аялал жуулчлалын зах зээл 50 хувьтай сэргэв

        Соёл, аялал жуулчлалын яамны Намын багийн гишүүн Ван Сяофэн:

- Өнгөрсөн таван өдрийн богино хугацааны амралт бол улсын аялал жуулчлалын зах зээлд зориулсан онцгой амралт юм. Иргэд аялан зугаалах мөрөөдөлтэй, хүмүүст үр өгөөжөө өгөх олон арга хэмжээнүүдтэй. Үүний зэрэгцээ жуулчлалын газруудын нээлтийн цагийг чанга хязгаарлаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил хатуу чанд байлаа гэж ярьсан юм. Ван Сяофэн тавдугаар сарын нэгний аялал жуулчлалын зах зээлийн онцлогийг доорх хэд хэдэн байдлаар нэгтгэн дүгнэсэн байна. Үүнд:

● Эрч хүчтэй сэргэж эхэлж байна. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих, хүмүүсийг цуглуулахаас зайлсхийх ажлын хүрээнд хүмүүсийн аялал жуулчлалын эрэлт хэрэгцээг идэвхтэй хангах, аялал жуулчлалын аж ахуйн нэгжүүдийг ажил, үйлдвэрлэлээ үргэлжлүүлэхийг дэмжиж, аялал жуулчлалын зах зээлийг үр дүнтэй сэргээсэн гэж Ван Сяофэн танилцуулав. 05-р сарын 01-нээс 05-ны өдрийг хүртэл улсын дотоодод нийт 115 сая жуулчид хүлээн авч, дотоодын аялал жуулчлалын нийт орлого 47.56 тэрбум юаньд хүрсэн байна.

● Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад цар тахлын урьдчилан сэргийлэх ажил өрнөж байгаа аялал жуулчлалын зах зээл нь мөн үеэсээ 50 хувиар сэргэсэн нь аялал жуулчлалын салбарын хэрэглээг нөхөх, боломж эрч хүчийг бий болгосон байна.

● Урьдчилан сэргийлэх, хянах ажил чанд журамтай. Соёл, аялал жуулчлалын яамнаас жуулчлалын газруудыг гурван түвшинд хатуу хянахыг шаардав. Үүнд:

Багтаамжийн хэмжээ хамгийн ихдээ 30 хувьтай байх, онлайн цаг хуваарилалт, зангилааг цаг тухайд нь зохицуулна. Энэ зорилгоор жуулчлалын газрууд боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлж, халдварт тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтын арга хэмжээг сайжруулах, чухал газар дахь удирдах, хяналтыг бэхжүүлэх, ерөнхийдөө амралтын өдрийн аялал жуулчлалын "Тоо хязгаартай нээлт, захиалгат нээлт, ээлжтэй нээлт"-ийн хөтөлбөрөөр ажиллуулсан байна.

● Аюулгүй, эмх цэгцтэй. "Эрт байрлуулах", "Эрт илрүүлэх", " Эрт төлөвлөх", "Эрт шийдэх" зэрэгт үндэслэн үүсч буй аюулгүй байдлын зарим асуудал, түгжрэлийг түргэн, цаг алдалгүй, зөв ​​шийдвэрлэх боломжтой болно. Тавдугаар сарын нэгний амралтын үеэр аялал жуулчлалын зах зээлд халдварт өвчин гараагүй, аюулгүй байдалтай холбоотой осол, ноцтой санал гомдол гараагүй байна.

        Ван Сяофэн мөн:

        - Тавдугаар сарын нэгний амралт бол Соёл, аялал жуулчлалын  яамны хувьд томоохон туршилт болсон. Бид аялал жуулчлалын  газруудад очиж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, зах зээлийг сэргээх үр дүнтэй туршлагын талаар нарийвчлан дүгнэлт өгч, дараагийн үе шатанд тархахаас урьдчилан сэргийлэх, аялал жуулчлалын салбарыг тогтвортой хөгжүүлэх үйл ажиллагааг зохицуулж, аялал жуулчлалыг дахин сэргээн ажиллуулахыг дэмжих болно. Үйлдвэрлэлийг сэргээж, туршлага хуримтлуулан суурийг нь тавьж, итгэлийг нь гүнзгийрүүлж, урам зориг өгөх хэрэгтэй гэж үзэж буйгаа илэрхийллээ.

          Зах зээлийн нийлүүлэлт хангалттай, үнэ тогтвортой

        Тавдугаар сарын амралтын үеэр улсын зах зээл идэвхтэй болж, нэр нөлөө нь нэлээд дээшлэн хэрэглээ хурдан сэргэж, Хятадын зах зээлд хүчтэй уян хатан байдал, эрч хүч байгааг харуулав. Худалдааны яамны хийсэн судалгаагаар 05-р сарын 01-нээс 05-ны хооронд улсын хэмжээнд томоохон жижиглэн худалдааны аж ахуйн нэгжүүдийн өдрийн дундаж борлуулалт 32.1 хувиар өссөн нь хурдацтай сэргэлтийг харуулж байна.

        Худалдааны яамны дэд сайд Ван Биннань тавдугаар сарын нэгний амралтын үеэр зах зээлийн нийлүүлэлт хангалттай, үнэ тогтвортой байгааг танилцуулав. Худалдааны яамны хийсэн хяналт шалгалтаас үзэхэд олон нутгаар өдөр тутмын хэрэглээний хангамж ерөнхийдөө хангалттай, төрөл зүйл элбэг, үнэ тогтвортой байна. Томоохон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бөөний зах зээлд үр тариа, хүнсний тосны бөөний үнэ амралтын өмнөх долоо хоногоос 0.2 хувь, 0.1 хувиар тус тус буурчээ. Гахайн махны бөөний үнэ өмнөх долоо хоногоос 1.3 хувь, 02-р сарын дунд үеэс хамгийн өндөр цэгээс 15.6 хувиар унав. 30 төрлийн хүнсний ногооны бөөний дундаж үнэ 2.8 хувиар буурсан байна.

        Хэрэглээ хаа сайгүй хөгжиж байгаа бөгөөд хэрэглээний хямдрал эерэг үүрэг гүйцэтгэсэн. Ван Биннань:

        - Урьдчилсан мэдээллээс харахад цар тахлын дэгдэлтээс хойш 28 муж, хот, 170 гаруй орон нутгийн засаг захиргаа, нийгмийн сангийн тархаасан хэрэглээний эрхийн бичгийн хэмжээ 19 тэрбум юаниас давсан. Эдгээр хэрэглээг дэмжих үйл ажиллагаанууд цар тахлаас болж бизнест нь нөлөөлж буй нийтийн хоол, жижиглэн худалдаа зэрэгт хандуулан холбогдох компаниудад хэрэглэгчийг урьж, аж ахуйн нэгж, үйлдвэрлэлийг тогтворжуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж Ван Бингнан ярьлаа.

        - Ерөнхийдөө “05-р сарын 01”-ний амралтын хэрэглээний зах зээл цар тахлын тархалтын нөлөөнөөс түргэн сэргэсэн нь Хятадын хэт том зах зээлийн давуу тал болон дотоодын эрэлт хэрэгцээг тусгасан гэж Ван Бингнан илэрхийлэв. Тэрээр бас дараагийн алхам бол Худалдааны яам нь цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналтыг хэвийн болгоход хувь нэмэр оруулж, оршин суугчдын хэрэглээг өргөжүүлэн, дотоодын зах зээлийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж, эдийн засгийн хөгжил, нийгмийн тогтвортой байдлыг хангах, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, дотоодын хүчтэй зах зээл үүсэхийг хурдасгахад дэмжлэг үзүүлэх болно гэж хэллээ. 

Аньхуй мужийн Хуайбэй хотын иргэд Хуэйбэй хотын Дүжи дүүргийн  гудамжинд цэцэг сонирхоно   Зургийг: ВАН ШАНЬЧАО

Зохиогч: Нийтлэл:КҮН ДЕЧЭНЬ
Найруулагч: Ц. УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл