
Хятадад таталцлын микро хүчний туршилтын журмаар "Практик-10" хэмээх буцах бүхээгтэй туршилтын дагуул 6-ны өдрийн 1 цаг 38 минутад , Жиүчуаний дагуул хөөргөх төвөөс Чанжэн-2D зөөгч пуужингаар хөөргөж, тойрог замд нь амжилттай хүргэжээ."Практик-10" дагуул сансрын уудамд таталцлын микро хүчний болон сансрын уудмын амь судлалын 19 төрлийн туршилт хийх тул, шинжлэх ухааны томоохон амжилт тогтоох боломжтой байна.

Холбогдох талын танилцуулснаас үзвэл, "Практик-10" дагуулыг 15 хоног ажиллуулахаар бүтээсэн бөгөөд Хятад улсын дагуулын буцах бүхээгний боловсронгуй технологиор дэлхийн бөмбөрцөг рүү буцуулж, эргүүлэн татаж авах бүхээгийг Өвөр Монголын Дөрвөд хошууны нутагт газардуулахаар товлосон юм байна.

