Тэд чиний талаар юу мэдэхийг хүсдэг вэ?
2015-12-28 18:21
Дөнгөж танилцсан залуу чинь чамаас нэр нас хаана амьдардаг, сурдаг, ажилладаг гэх мэт асуултууд тавьдаг боловч бүх урчүүдийн толгойд нь нууцхан асуултууд үлддэг. Та хоёр эхний хоёр долоо хоногтоо иймэрхүү зүйлс л ярилцах болно. Тэр залуу тань таниас илүү гүнзгий зүйлс асуухыг хүсэж байгаа ч асуухгүй байх болно, учир нь тэр асуултуудаараа таныг айлгахаас зайлсхийх болно.
АСУУЛТ #1: Түүнд найз залуу байгаа боловуу?
Чамд нэг залуу таалагдвал чи бас түүнээс ингэж асуухыг хүсэх байх. Гэхдээ шууд асуух нь зарим тохиолдол буруу ойлголт өгөх магадлалтай байдаг. Тийм болхоор тойруулж илүү хялбар аргаар асууж тодруулаарай. Жишээ нь: Хамгийн сүүлд хэзээ болсон бэ? Гэх мэт.
АСУУЛТ #2: Тэр эксээ мартсан боловуу?
Залуусын санаа зовдог асуудлуудын нэг бол яах аргагүй энэ мөн. Ямар ч хүн хэн нэгний орлон тоглогч байхыг хүсэхгүй. Зүгээр л түүнийг мартуулахын тулд ашиглуулахыг хүсэхгүй л байх, тийм учир чи түүнд эксээ ор тас мартсан гэдгээ тодорхой харуулах хэрэгтэй.
АСУУЛТ #3: Тэр хартай боловуу?
Залуус “эрх чөлөөг мэдрэх” дуртай байдаг, тийм болохоор таныг хартай үгүйг мэдэхийг хүснэ. Түүнд би харгүйээ гэж хэлэх нь тийм ч сайхан санаа биш шүү. Тэгж хэлэх юм бол танд таалагдаж байгаа тэр залуу тань өөрт тань таалагдахгүй байна гэж ойлгох тохиолдол байдаг. Тиймд зүгээр л маш болгоомжтой байж, ямар гэдгээ харуул бүсгүй минь.
АСУУЛТ #4: Тэр хэдэн удаа үерхсэн бол?
Залуус үргэлж дотроо таны талаар бодох болгондоо танд биш өөртөө энэ асуултыг тавих болно. Тойруу асуултуудаар мэдэхийг хичээж магадгүй: Жишээ нь: Чиний өмнө нь үерхэж байсан залуучууд чамд ихэнхидээ юу бэлэглэдэг вэ?, Чи дурлаж байсан уу? Гэх мэт. Болгоомжтой байх хэрэгтэй, хэтэрхий яриандаа ороод бүх хайрын түүхээ ярьчихвал тэр таныг амархан хямд эмэгтэй мэтээр дүгнэх магадлалтайшүү.
АСУУЛТ #5: Тэр бэлгийн харьцаанд орсон боловуу?
Мэдээж тэр чамаас үүнийг асуухыг үргэлж хүсдэг, гэвч санаа зовдог байх. Бэлгийн харьцаанд орсон байлаа гээд муу зүйл байхгүй, тэр залуу чамд үнэхээр таалагдаж байвал... үнэхээр ирээдүйгээ хамт байгаагаар төсөөлж мөрөөддөг бол түүнд үнэнээ хэлсэн нь дээр байх шүү.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
