1 дүгээр сарын 1-ний 00 цагт экспортын 88 TEU, 700 тн бараанд гаалийн бүрдүүлэлт хийсний дараа Хятад Европыг холбосон X8024 / X8065 дугаартай галт тэргэнд ачиж, Жэ Жяны И Ү-гийн төмөр замын боомтоос Их Британийн Лондонг зорин хөдлөв. Хятадын дотоодоос Их Британийг зорин аялж буй Хятад Европыг холбосон эхний ээлжийн галт тэрэг нь энэ юм.
Энэхүү ээлжийн галт тэрэг Алаг уулын ам хэмээх боомтоор хил гарч, Казахстан, Орос, Беларусь, Польш, Герман, Бельги, Франц зэрэг орноор дайран өнгөрч, English Channel-ийн нүхэн замаар дамжин эцсийн бүлэгт Их Британийн Лондонд хүрснээр ойролцоогоор 18 хоногт нийтдээ 12 мянга 451 км замыг туулах юм байна.
Ханжөүгийн боомтод харьяалагддаг И Ү-гийн боомтын ажилтан Жэн Бө танилцуулахдаа, Хятад Европыг холбосон эхний ээлжийн галт тэргэнд бэлэн хувцас зэрэг экспортын өргөн хэрэглээний барааг голчлон ачсан байна. Тэнгисийн тээвэртэй харьцуулбал Хятад Европыг холбосон галт тэрэг сар орчмын хугацаагаар урьтаж хүрэх ба зардлын хувьд агаарын тээврийн бараг 20 хувь л байдаг учир цаг хугацаа болон өөрийн өртгийн хувьд нэлээд их давуу талтай байгаа гэжээ.
