solongonews
Залуучууд улс үндэстний ирээдүй
2021-11-18 21:27
Залуучууд бол улс үндэстний ирээдүй

Хятад улс дэлхий дээр хамгийн олон залуучуудтай улс орны нэг. Залуучууд бол улс орны ирээдүй, үндэстний хөгжлийн мөрөөдөл юм. Нэгэн залуу үеийнхний хүсэл тэмүүлэл, оюун санаа, зан чанар зэрэг нь улс орны хөгжлийн чухал илрэл бөгөөд улс үндэстний хөгжлийн өрсөлдөх хүчний чухал хүчин зүйл, боловсон хүчний тулгуур, оюун ухааны болон инновацийн тулгуур болж байдаг.

       Залуучуудын хүсэл мөрөөдөл улс орны ирээдүйтэй холбоотой. "Залуучууд хөгжвөл улс орон хөгжинө, залуучууд хүчирхэгжвэл улс орон хүчирхэгжинэ". Залуу нэг үеийнхэн өөрийн үзэл баримтлалаа буй болгож, улс үндэстнийхээ хөгжилд түлхэх хүч болох хэрэгтэй.

       Хүсэл тэмүүлэл бол зөвхөн нэрийн төдий биш, харин бодит оршиж буй гарт баригдаж, нүдэнд үзэгдэм үйлдэл, туршлага юм. Хэчнээн дээгүүр тэргүүн өргөж явлаа ч толгой бөхийж замаа харах учиртай. Хятадын шилдэг залуучуудын үйл хэргийн жагсаалтад олон сайхан үйл хэргүүдийг тэмдэглэсэн байдаг. Энэ нь Хятадын онцлогтой социализмын үзэл баримтлал, Хятадын үндэстний агуу их сэргэн мандлын мөрөөдлийн итгэл зоригийг өдөр тутмынхаа үйл ажиллагаанд оролцуулж ажилласан. Энэ нь залуу үеийн хүмүүсийн хүсэл тэмүүлэлд баримтлах үндсэн  баримтлал болсон байна.

       Залуу үеийнхний хамтын хүчин зүтгэл үндэстний хөгжил мандлын мөрөөдөлдөө тэмүүлж, түүхийг түлхүү урагшлуулах хүч болсон. Өдгөө зуун жилийн өмнө болсон залуучуудын хувьсгал ч гэсэн мөн адил өнөөдрийн залуучуудын мөрөөдлийн түлхэх хүч болсон юм.

       Залуучууд харцаа ирээдүй зүгээ тэлж, ирэх маргааш руу эрч хүчтэй алхан, өөрсдийн давуу талаа бадруулж, шинийг бүтээн, нийгэм, ард түмэнд үйлчилж, улс, үндэстэн, дэлхий нийтийн хөгжилд хувь нэмрээ улам их оруулах болтугай.

Зохиогч: Б.ХУРЦ
Найруулагч: ХУРЦ
Эх сурвалж : Солонго
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл