
Тэрээр захидалдаа: Хятад-Зүүн Европын орнуудын хамтын ажиллагаа 5 жилийн турш баялаг үр дүнд хүрч, улс орнуудын ард түмэнд үр ашиг хүртээн. "16+1-ийн хамтын ажиллаа" тасралтгүй гүнзгийрч, Хятад, Европын харилцааны бүх талын, гүнзгий хөгжилд тус дөхөм үзүүлсэн байна гэжээ.
Чуулга уулзалт "Соёл, солилцоо, хамтын ажиллагаа, хуваалцах" урианы дагуу гүнзгий судалж, арга ухаан эрэлхийлж, харилцан санаа оноо өгч, нийтлэг ойголтоо нэгтгэн, соёлын солилцооны шинэ арга хэлбэр, шинэ загвар, шинэ боломжийг боловсронгуй болгож, солицооны түвшнээ дээшлүүлж, хамтын ажиллагааны агуулыг баяжуулан, үүгээр шинэ гараа болгож өргөн хүрээнд хэлхээ холбоо тогтоож, найрамдал нөхөрллөө бэхжүүлэн, "16+1-ийн хамтын ажиллагаа", Хятад Европын харилцааны хөгжлийг эрч хүчээр сэлбэхийг тэрээр хүслээ.
Хятад-Зүүн Европын орнуудын соёлын хамтын ажиллагааны сайд нарын чуулга уулзалт хоёр жил тутамд нэг удаа болдог бөгөөд энэ жилийн чуулга уулзалтыг Хятадын Соёлын яам, Жэжян муж хамтран зохин байгуулсан юм.
