solongonews
Дуугүй хайр
2019-03-05 16:23
Зурсан зураг, халуун дотно үг...

Хятадын Наньжин хотын хөгжлийн бэрхшээлтэй буюу дүлий хүүхдийн сургуулийн багш нар зураг, хоршоо үсэг, эртний шүлэг зэрэг шинэлэг арга хэлбэрээр хүүхдүүдэд хичээл заана.

Юй Шяолань 2002 онд их сургуулиа дүүргэн тус сургуульд багшаар ажилд орсон байна.

- Анх ажилд орох шалгалт өгч байсан үе үргэлж сэтгэлд буудаг. Сургуулийн үүдээр орж ирэхэд маш олон хүүхэд гадаа тоглож байсан ч нам жим, ямар ч чимээгүй байсан гэж Юй Шяолань багш ярив. Энэхүү нам орчинд түүний сэтгэл зүрх эмтэрч энэ сургуульд ажиллахаар болсон нь 17 жилийн өмнөх явдал болжээ.

Гарын хөдөлгөөнөөр үгээ илэрхийлэх, харилцан ойлголцох, шинийг бүтээх гэх мэтээр Юй багш болон түүнтэй хамт ажилладаг багш нар хүүхдүүдэд нэг нэгээр ойлгуулж, хайраар дүүрэн хүүхдүүдээ хүмүүжүүлдэг.

- Хүүхдүүд маань их хөөрхөн ааштай. Би тэдэнтэй хамт байх хугацаандаа хүүхдүүдийн дотоод ертөнц рүү алхан орж, ирээдүйд нийгэмд дасан зохицоход нь туслахын тулд чадах бүхнээ хийнэ гэдэгтээ итгэлтэй байна хэмээн ярьж байв.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл