solongonews
Харилцаа холбооны бизнесийн нийт хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 27.5 хувиар өсөв
2021-09-24 10:38
Харилцаа холбооны бизнесийн нийт хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 27.5 хувиар өсөв

    Саяхан Үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас Хятад улсын харилцаа холбооны салбарын өмнөх наймдугаар сарын эдийн засгийн үзүүлэлтийг нийтлэв. Мэдээллээс харахад 01-р сараас 08-р сар хүртэл Хятад улсын харилцаа холбооны бизнесийн орлого тасралтгүй өсөж, харилцаа холбооны бизнесийн салбарын нийт орлого 991.9 тэрбум юань хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 8.4 хувиар өсөж, жилийн өсөлтийн хурд нь өмнөх оны мөн үеэс 5.3 пункт өсөв. Өмнөх оны тогтмол үнээр тооцсон харилцаа холбооны нийт бизнес 1093.2 тэрбум юань байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 27.5 хувиар өссөн байна.

   01-р сараас 08-р сар хүртэл харилцаа холбооны үндсэн гурван компанийн тогтмол өгөгдөл, интернетийн бизнесийн орлого 170.8 тэрбум юанийг гүйцэтгэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.3 хувиар нэмэгдэв. Мобайл дата болон интернет бизнесийн орлого 439.2 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 4.3 хувиар өссөн байна. Шинээр гарч ирж буй бизнес эрхлэгчдийн орлого өсөлтийг хурдасгасаар байв. Харилцаа холбооны хэрэглэгчдийн хөгжлийн үүднээс авч үзвэл гар утас хэрэглэгчдийн цар хүрээ тогтмол өсөж, 5G хэрэглэгчдийн цар хүрээ хурдацтай өргөжиж байна. 08-р сарын сүүл үеэр 5G гар утасны терминалын холболтын тоо 419 саяд хүрч, өмнөх оны эцсээс 220 саяар өсөв. Наймдугаар сарын сүүл үеэр харилцаа холбооны үндсэн гурван компанийн интернэтийн өргөн зурвасын тогтмол хэрэглэгчид 519 саяд хүрч, өмнөх оны эцсээс 35.1 саяар нэмэгдсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл