Монгол Улсын Ерөнхий сайдын Гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин Монгол Хятад хоёр улс нь мөнхийн хөршүүд билээ. Хятадын тал Монгол улсын хөгжилд буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл зэрэг олон туслалцаа үзүүлж ирсэн нь Хятадын талын элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй гадаад харилцааны үзэл санааг илтгэж байгаа бөгөөд энэ нь Монголын ард иргэдийн амьжиргааг дээшлүүлж, ард иргэд үүнээс үр өгөөж хүртэж буйд Монголын тал гүн талархалтай байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Монгол Хятадын харилцааг өндрөөр чухалчилдаг. Ерөнхий сайд талууд стратегийн уялдаа холбоог тасралтгүй бэхжүүлж, хоёр улсын удирдагч нарын бүрсэн чухал тохиролцоог хэрэгжүүлж, хоёр улсын харилцааг тасралтгүй шинэ амжилтад хүргэхийг эрмэлзэж байна гэлээ.

Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шинэ оны мэнд хүргэж мөн хэлэхдээ, Хятад Монгол хоёр улс нь сайн хөршүүд, сайн андууд, сайн түншүүд билээ. Саяхан БНХАУ-ын ГХ-ийн сайд Ван Игийн урилгаар Монгол Улсын ГХ-ны сайд Д.Цогтбаатар БНХАУ-д хийсэн айлчлал амжилттай болсон. Айлчлалын үеэр Монгол Улсын шинэ Засгийн газар, Хятадын тал хооронд албан ёсоор анхны өндөр түвшний харилцааг эхлүүлж, арвин үр дүнтэй болсон. Талууд хамтарсан хэвлэлийн мэдээ гаргаж, Хятадын тал Монголын анд нөхдийн ихээхэн анхаарч буй хилийн боомтын тээвэрлэлтийн хэмжээний асуудлыг шийдвэрлэсэн. Энэ нь Хятадын талын хөрштэйгөө найрсаг харилцаатай байж, хөрштэйгөө түншлэх гадаад харилцааны үзэл санааны тодорхой илрэл юм. Хятадын тал Монголын талтай хамтдаа хоёр улсын удирдагч нарын хүрсэн бүхий л тохиролцоог сайтар хэрэгжүүлж, хоёр талын харилцааны хөгжилд тасралтгүй шинэ хувь нэмэр оруулахад бэлэн байна. Талуудын хамтын хичээл зүтгэл дор хоёр улсын өндөр, дээд түвшний харилцааг илүү бэхжиж, бодит хамтын ажиллагаа тасралтгүй ахиж, хүмүүнлэгийн солилцоо улам гүнзгийрч, хоёр улсын харилцаанаас ард түмэн илүү олон бодит үр ашгийг хүртэнэ гэдэгт итгэлтэй байна.

Уг уулзалтад БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны Худалдаа, эдийн засгийн зөвлөх Сунь Вэйрэнь, Улс төрийн газрын дарга Гу Имин, Монгол Улсын Сангийн яамны Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга Б.Доржсэмбэд болон ГХЯ-ны Хөрш орнуудын газрын зөвлөх Г.Бумцэнд нар оролцлоо.
