solongonews
”Чэндү-2025” дэлхийн спортын наадмын уриа, бэлгэдэл амьтны дүрсийг танилцуулав
2024-08-07 11:08
”Чэндү-2025” дэлхийн спортын наадмын уриа, бэлгэдэл амьтны дүрсийг танилцуулав

    "Чэндү-2025" дэлхийн спортын наадмын нээлт болоход нэг жил үлдсэнийг тохиолдуулан 08-р сарын 06-ны өдөр  хийсэн хэвлэлийн бага хурал дээр Дэлхийн спортын XII наадмын бэлгэдэл амьтан "Шүбао, Жиньзай"(Boundless Sports,Countless Wonders) нарыг анх удаа танилцуулж, тус наадмын "Хязгааргүй спорт, хэмжээлшгүй гайхамшиг" хэмээх уриаг албан ёсоор зарлалаа.

Мэдээллийн дагуу "Чендү-2025" дэлхийн спортын наадмыг зохион байгуулах хороо дэлхийн өнцөг булан бүрээс уриа, бэлгэдэл амьтны бүтээлч загварыг цуглуулжээ. Гадаад, дотоодоос бэлгэдэл амьтны тухай нийт 1924 зураг дизайн, 3749 уриаг хүлээн авсан байна. Бүх талын үнэлгээ шалгаруулалт хийсний дараа "Чендү-2025" дэлхийн спортын наадмын уриа, бэлгэдэл амьтны дүрсийг тодорхойлж, үүний үндсэн дээр зөвшөөрөлтэй бараа бүтээгдэхүүн, албан ёсны хувцасны загварыг боловсруулжээ.

12 дахь удаагийн "Чендү-2025" дэлхийн спортын наадам 2025 оны 08-р сарын 07-ноос 17-ны өдрүүдэд Чэндү хотод болно.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл