solongonews
Шандаст хүлэг ба эр зориг
2020-12-11 15:55
Шандаст хүлэг ба эр зориг

Өвлийн хүйтэнд Шилийнхотын Булган сумын малчид адуугаа хурааж хээрийн хүйтэн жаврыг зүсэн морь уургалан морь сургана. Эмнэг адууг сургах нь малчдын эр зориг, хүч чадлыг сорьдог.
Адууг хонины, уургын, алс холын аяных, баяр наадмынх гэж ангилан эдэлгээнд зориулан хэрэглэдэг. Морь унахдаа зөөлөн мордож, ташуурдахдаа зузаан гуянд нь ташуурдана. Унасан мориноосоо буумагц олмоо султгадаг. Морийг хөлстэй үед нь усалдаггүй, эмээл тохмыг авдаггүй. Хатааж байж авдаг. Унаж эдэлж явсан морь тэмээгээ эцээх, гэмтэж бэртсэн үед нь эзэнгүй хээр орхихыг их цээрлэдэг. Худаг ус сахиж эзэнгүй зогсож байгаа малыг услахгүй өнгөрдөггүй. Худаг дээрээс явахдаа онгоцоо дүүргэж орхидог заншилтай.

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : inews.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл